”Дэд бүтэц – Эрчим хүч” төслийн ажлыг дүгнэлээ

 
Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэд бүтэц боловсруулах үйлдвэрийг дэмжих  зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг  хэрэгжүүлэхээр 2013 оны 118-р  тогтоол батлагдсан билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэхээр “Дэд бүтэц -Эрчим хүч” төслийн нэгж байгуулагдан ажилласан билээ. “Дэд бүтэц-Эрчим хүч” төслийн  хүрээнд нийт цахилгаан хувиарлах байгууламж 5 ширхэг, 250-630 кВ-ын хүчин чадалтай хаалттай дэд станц 59 ширхэг, цахилгааны 112,2 км урт шугам, ф300-1000мм-ийн голчтой 23,3км дулааны гол  шугам, 110/35/10 кВ-ын цахилгааны  дэд станц 2 ширхэг, цахилгааны дэд өртөө 6 ширхэгийг тус тус барьж байгуулж 220тн/ц чадалтай  өндрийн  зуухны сэргээн засварлах ажлуудыг хийж дуусгасан байна.

Энэхүү бүтээн байгуулалтыг нь Монголын Засгийн газар өндрөөр үнэлж төслийн багийн гишүүдийг “Тэргүүний барилгачин” тэмдгээр  шагнасныг өнөөдөр Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа гардуулан өглөө. Тэрээр төслийн багийн ажил, ажлаа гэх чин сэтгэлд талархал илэрхийлээд инженерийн чадварлаг баг хамт олонтой цаашид олон төсөл дээр гар нийлж ажиллах хүсэлтэй байгаагаа ч мөн илэрхийллээ.


URL:

Сэтгэгдэл бичих