БНХАУ-ын хүн ам 2025 оноос цөөрч эхэлнэ

Хүн амын тоо 2025 он гэхэд оргилдоо хүрнэ гэж Хятадын улсын байгууллага мэдэгдэв. БНХАУ-ын Хүн ам, хөдөлмөрийн эдийн засгийн хүрээлэн болон Нийгмийн шинжлэх ухааны академийн хийсэн дүгнэлтийг “China Daily” сонинд англи хувилбарт мэдээлжээ.

2025 он гэхэд БНХАУ-ын хүн амын тоо оргилдоо тулж, 1.41 тэрбумд хүрэх бөгөөд 2050 он гэхэд 1.3 тэрбум болж буурна гэж хүрээлэн мэдэгдсэн байна.

Ажиллах хүчний нөөц буурах нь БНХАУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Гэвч БНХАУ-ын Засгийн газар зохистой бодлогын хувилбарыг сонгож чадвал эдийн засгийн өсөлтийн дундаж хурдыг наад зах нь 10 жил хадгалж чадна гэж хүрээлэн үзэж байна.

БНХАУ-ын 2016 он, түүнээс цааш хугацааны эдийн засгийн бодлогын талаарх Хятадын эрх баригчдын шийдвэрлэх уулзалт энэ сарын сүүлээр болно. Ажиглагчдын үзэж байгаагаар, БНХАУ-ын Засгийн газар нэг хүүхэд бодлогоо илүү зөөлрүүлж магадгүй байна.

Д.Нямтулга

“Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих