Золбин ноход тугал барьж иджээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баруунтүрүүнд бэлчээрт явсан таван тугалыг золбин ноход барьж иджээ. Ийнхүү золбин ноход айлын мал руу дайрч, барьж ноцох асуудал энүүхэнд болсон байна.
Уг нь нийслэлээс өдөр бүр 500-аад золбин нохдыг утсгадаг гэх ч золбин нохдын тоо цөөрөхгүй байна. Нэг нохой устгалын хөлс 7500 төгрөг байдаг бөгөөд нийслэлийн хэмжээнд өдөрт 500-аас дээш тооны нохой устгагддаг аж. Устгагдсан нохойг хогийн цэг дээр хүлээн авч, зориулалтын зууханд шатаадаг юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: