Монголын армийн мэргэн буучид Алтан медаль хүртлээ
БНСУ-д болж буй Дэлхийн армийн спортын наадмаас Монголын баг тамирчид хоёр дахь алтан медалиа хүртлээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн урт бууны багийн дасгалд Монгол Улсын баг түрүүлэн алтан медалийн эзэд боллоо.
Манай багийн дараа Герман, Хятад, Оросын багууд оржээ. Манай мэргэн буучид 1761 оноо авч тус наадмын рекорд тогтоосон байна. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа нар цэцэ мэргэнээ сорьсон байна.
URL: