10 настай охин 11 давхараас унаж амиа алдлаа


Аравхан настай охин санамсар болгоомжгүйн улмаас 11 давхарын цонхноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ. Тодруулбал, энэ сарын 2-нд талийгаач охины  ангийнх нь хүүхдийн төрсөн өдөр тохиосон юм байна.

Тиймээс хичээлийнхээ дараа ангийнхаа зургаан охиныг Баянзүрх дүүрэг, Замын цагдаагийн зүүн талд байрлах “Kingdom” хотхоныхоо гэрт урьж, баяраа тэмдэглэсэн байна. Охид нүдээ боогоод нуугдаж тоглож байсан аж. Гэтэл харамсалтай хэрэг болж, найзуудтайгаа тоглож байсан С охин 16:00 цагийн үед Н охины өрөөнийх нь цонхоор унаж амиа алдсан байжээ.

Тухайн үед төрсөн өдрийн эзэн болох Н охины гэрт том хүн байгаагүй юм байна. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Тус байрны цонхны тавцан их доор, цонх нь хажуу талаараа бүтэн нээгддэг байсан нь ийн охиныг амиа алдахад нөлөөлсөн гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих