Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд зөвхөн “Шинхуа”-тай хамтарна
Монголын экспортын гол түүхий эдийн нэг Таван-толгойн нүүрсийг урд хөр-шид гаргах Тавантолгой-Га-шуунсухайт чиглэлийн 260 гаруй км төмөр замыг Хятадын “Шинхуа” компанитай хамтран барихаар болсон. Энэ бүтээн байгуулалтад манай талаас “Монголын төмөр зам” компани оролцох бөгөөд замыг барьж дуусган тээ вэрлэлт эхлэнгүүт ашгаа авч эхлэх юм байна. Энэ талаар“Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ чиглэлийн төмөр замыг нарийн, өргөн байна гэж маргаж цаг хугацаа алдсан ч суурь бүтцийн ажлыг хийж эхэлсэн. Одоо ажлын явц ямар байна вэ?
-Бид төмөр замын суурь бүтэц буюу далангаа босгож, ажлын явц86 хувьтай байна. Энэ нь нийт ажлын 50 хувь гэж ойлгож болно. Түүнээс гадна төмөр замын хоёр та лаар байрлах цахилгаан хангамж, өртөө зөрлөг, ажиллагсдын орон байр гээд олон мянган километр газар байдаг. Үүнийгээ үнэлүүлж Монголын талын эзэмших 51 хувьд багтааж тооцуулах ёстой.
-Энэ төсөлд хэдий хэрийн хөрөнгө шаардахаар байгаа вэ. Ер нь хөрөнгийг хэрхэн босгох вэ?
-Төсөлд нийт 1.2 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Хөрөнгө оруулалтыг “Шин хуа” компани гаргах бөгөөд бид өөрт ногдох санхүүжилтийн эргэн төлөлтийг тээвэр лэлтийн орлогоос бага багаар төлөх юм. “Шинхуа” компани хөрөнгө оруулалтаа Хятадын төв банкнаас зээл авах байдлаар шийдэх юм шиг байна билээ.
-Манай талын одоо хийсэн ажлын санхүү жилтийг хаанаас авсан юм бэ?
-“Чингис” бондын хөрөнгөөс 220 сая ам.долларын санхүүжилт хийсэн байдаг. Энэ нь төмөр замын далан-гаас гадна хайгуул, зураг тө сөл, орчны үнэлгээнд ч зарцуулсан мөнгө. Мөн Та-вантолгой-Сайншанд-Чойбалсан-Эрээнцав болон Хөөт-Бичигт чиглэлийн төмөр за мын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахад ч хөрөнгө оруу лалт хийсэн гэж ойлгох хэрэгтэй.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: Монголын үнэн
URL: