Өмгөөлөгч Ц.Баасандоржийг цагдаагийн байгууллагаар шалгуулна
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандоржийг өөрийнх нь нэр төрд халдсан гэж үзэн Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргажээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн тус гомдлыг хянаад гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн учраас Баянзүрх дүүргийн цагдаад өгч шалгуулахаар шийдэн өнөөдөр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Ч.Гансүх нарыг шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт гадны нөлөөтэйгээр буюу барьцаанд орсон байж болзошгүй байдлаар оролцож байна. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байсан юм. Өөрөөр хэлбэл шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэйгээр хуралд оролцож байж магад гэж өмгөөлөгчийн хувьд хардаж шүүхээс татгалзсан ч түүний хүсэлтийг хүлээн аваагүй билээ. Харин Х.Идэр шүүгч нэр төрөө гутаан доромжлуулсан гэж үзэж, ийнхүү гомдол гаргаж шалгуулахаар шийдсэн байна. Мөн шүүгчээ гутаан доромжлуулсан гэж үзсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн ч мөн цагдаагийн байгууллагад хандахаар шийджээ.
Энэхүү үйлдлийг “Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын эсрэг дугарсан өмгөөлөгчдийг нэгмөсөн “дарж” авах оролдлого. Тахарын албаны хамгаалалтад ажиллаж амьдардаг, таван сая төгрөгийн цалинтай, орон сууц нийгмийн асуудлаа бүрэн шийдвэрлүүлсэн шүүгчдийн эсрэг өмгөөлөгчид ч үг дугарах, үзэл бодлоо илэрхийлж болохгүй болсон цаг иржээ” гэж харах иргэд цөөнгүй байна.
М.БОЛОР
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Лаларууд үнэнийг хэлсэн болгоныг дарж авахнээ
ӨМГӨӨЛӨГЧ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ.БОЛЗОШГҮЙ ГЭЖ САНАСАНАА ИЛЭРХИЙЛЖ БОЛОХГҮЙ ХЭЦҮҮ ЦАГ ЮМ БАЙНА.ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭН ДАЛАНГҮЙ ИЛЭРХИЙЛЛЭ ЭГЭЖ ШОРОНД ХИЙХ ГЭСЭН САНАА ЮМ ГЭЖ БОДОЖ БАЙНА.АТГ.ШҮүх гэж аймшгийн айдас хүйлэс оруулдаг газар болжээ.АН ын үед юм юм л үзэж байх шив.
хирээ мэдэж чалч баасандоржоо