Тоглоомчны тэмдэглэл
Намайг анх 3-р ангид байхад РС манай нутагт ирж билээ. Би тэрнээс хойш 10 жил төгсөн төгсөтлөө өдөр шөнөгүй тоглодог байсан. Зарим үед шөнө ч нойр хүрэхгүй шөнөжин бодож хонодог байсан. Ихэнхдээ худлаа ярьж мөнгө олж эсвэл гялс мөнгө олчих ажил хийдэг байсан. Энд тэнд очиж бараа таваар буулгах гэх мэт. Тэр олон жилд эцэг эхийхээ өөрийхөө зовж олсон хэдэн төгрөгийг ч үрсэнээ мэддэгүй, магадгүй их тоо л байна байх даа. Хамгийн сонин нь би эмч болох мөрөөдөлтэй байсан. Тэгсэн хэрнээ ямар ч хичээл зүтгэлгүй байлаа. Уг нь би онц сурдаг, IQ тооны олимпиадад байр алддаггүй хүүхэд байв. Хэдэн жилийн дараа бүх юм эсрэгээрээ болсон байсан.
10 жил төгсөөд найзууд маань бүгд их сургууль гээд Улаанбаатар зорилоо.Мэдээж бүгд л РС тоглодог байсан.Эцэг эхчүүд нь мөнгөөр сургуульд оруулж байсан ч толгойгоороо орсон юм шиг л хөөрцгөөж билээ. Уг нь би айлын ганц хүү л дээ. Эцэг эх мөнгөөр оруулаад өгье гэсэн ч би РС тоглоход жил өнгөрөөд дараа жил гэхэд дахиад конкурс өгчихнө гэж бодож байлаа. Тэгээд зуны 3н сар РС-гээ нүдэж өглөө өдөр нь барилга дээр ажиллаад орой нь тоглоод л нэг мэдэхэд 9-н сар болсон.Найзууд байдаггүй ээ ганцаараа РС-дээ үлдлээ. Хэсэг зуур тоглоод уур хүрээд л хамт тоглох гэхээр дан пацаанууд байгаад байдаг, Улаанбаатар явъя гэхээр сургуулиа яриулаагүй худлаа болчихоод байдаг. Би дотроо найзууд одоо гоё шинэ орчинд гоё шинэ зүйл үзээд гоё байгаа байх даа гэж бодоод л. 2-3 долоо хоног өнгөрөхөд найзууд ирээд л Улаанбаатарт ийм юм үзээд, ингээд гээд л, би дотроо хурган атаархаад л.
Тэгээд нэг өдөр найзуудтайгаа архи уулаа марааш нь өглөө босоод дэвтэр номоо гаргаж тавиад Англи хэл Математик-н хичээлээ хийж эхэлсэн. Шөнө ч унтахгүй үнэхээр бодож уншиж эхэлсэн. 3-4 хоног нэг мэдсэн хичээл хийж өдрийг өнгөрөөснөө мэдсэн. Нэг тамхи татах гээд гарсан РС харагдаад болдоггүй.Бодож бодож ер нь нэг цаг тоглочихьё гээд ороход тэр РС-ны Warcraft Counter strike үнэндээ л утгагүй хүүхэлдэйн кино шиг харагдсан. Тэрнээс хойш би жилийн дараа гэхэд их сургуулийн Олон улсын худалдаа эдийн засгийн ангид орсон. 4-н жил онц сурсан. Найзууд РС тоглож л байгаа, одоо хүртэл тогтсон амьдалгүй хийсэн бүтээсэн зүйлгүй. Би 2014 онд саяхан их сургуулиа төгсөөд одоо Банкинд ахлах эдийн засагч хийж ажиллаж байгаа.
Бас би РС тоглоогүй болохоор айлын хөөрхөн охинтой учирч удахгүй аав болох гээд шинэ хүнээ хүлээж байгаа. Хамгийн сүүлд захиж хэлэхэд “Залуучуудаа та бүхэн өөрийн зорилгоо тодорхойлох хэрэгтэй шүү хүмүүст зөв атаархаж, өөрөө өөрийгөө дайчлаарай, РС тоглож алдсан жил чинь эргэж ирэхгүй шүү, ямар ч зорилт зориллоггүй хүн л наад хогыг чинь өдөр шөнөгүй балбаж байгаа шүү, гадуур гар салхинд гарч, сайхан зүйлсийг мэдэр, үеийн залуучуудынхаа хийж бүтээж байгааг харж зөв атаарх, эцэг эхийхээ ачийг багахан ч болтугай хариул” гэж хэлье дээ.
Мөнгөөр сургуульд оруулж өгөөгүй ч ээж аавдаа хүү нь хайртай шүү, хүү нь одоо амьдралд хөлөө зөв тавьж байна, та хоёрынхоо ачийг хариулнаа.
URL: