Төрийн үйлчилгээний албан тушаалтнуудын цалинг бууруулахгүй

багш нар

Сангийн яам төсвийн тухай хуулиудыг өргөн барихдаа одоогийн байдлаар төсөв 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байна гэдгийг олон нийтэд зарласан.

Оны эцэст энэхүү алдагдал 900-гаас нэг тэрбумд хүрч магадгүй гэсэн тооцооллыг мөн гаргасан юм.

Тиймээс Ерөнхий сайд төсвийн нөхцөл байдалд уяалдуулан ирэх жилийн төсвийг оруулж ирэхийг даалгасан.

Сангийн яам харин тэвчиж болох бүх урсгал зардлыг тэвчиж, төрийн өндөр албан тушаалтнууд болох төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, яамдын хэлтсийн дарга, дэд нарын цалинг 30 хувиар бууруулахаар болсон юм.

Мөн төрийн захиргааны ажилчин, албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулахаар төсвийн тухай хуульд тусгаж оруулж ирлээ.

Ингэхдээ эмч, багш, цагдаа зэрэг төрийн үйлчилгээний албан тушаалтнуудын цалинг бууруулахгүй байхаар тогтжээ.

Сангийн сайд хэлэхдээ “Хэрвээ эдийн нөхцөл байдал сайжирвал бусад төрийн албан хаагчдын цалинг шат дараалалтай нэмнэ” гэсэн юм.

Г.Лхагва


URL:

Сэтгэгдэл бичих