Дэлхий даяар орон сууцны үнэ буурч байна
Олон Улсын орон сууцны зах зээлийн үнийн индексээс үзэхэд, 2011 оны гуравдугаар улирал эхэлснээс хойш орон сууцны үнэ буурсан буюу жилд зөвхөн 0.1 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байна.
Мөн 56 орон сууцны зах зээлийн 27 хувь нь жил ирэх тутам үнэ нь буурсан үзүүлэлттэй байна. Албаны эх сурвалжийн энэ оны 6 дугаар сарын 15-нд гаргасан мэдээллээр “Олон Улсын орон сууцны үнийн өсөлт хүчтэй хэвээр байгаа. Дэлхийн орон сууцны 38 зах зээлийн 25-ынх нь үнэ өссөн үзүүлэлттэй байна” хэмээн тэмдэглэжээ.
Швейцари улсын хувьд сүүлийн 5 жилд Женев, Цюрих зэрэг хотуудад орон сууцны ханш 70 хүртэлх хувиар буурчээ. Энэ оны 5 болон 6 дугаар саруудад орон сууцны үнэ 5 хувиар буурсан байна.
Харин Лондонд үл хөдлөх хөрөнгийн үнэ маш хурдацтай унаж байна.Зарим борлуулагч нарыг барилгын үнээ сайтар бууруулахыг нийгэм шаардаж байна. Их Британийн орон сууцны үнэ олон улсын зах зээлд туйлын хэлбэлзэлтэй байх төлөвтэй байна хэмээн албаныхан хэлж байна.Их Британид л гэхэд үл хөдлөх хөрөнгийн гүйлгээний хэмжээ 2008 оноос хойш 40 хувиар буурсан бөгөөд засгийн газраас нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг санхүүгийн хэрэглүүрээр дэмжиж байна.
Франц улсад 2014 онд орон сууцны үнэ 9 дэх улиралдаа 1.21 хувиар унасан хэмээн Үндэсний статистик, эдийн засгийн судалгааны институт мэдэгдсэн байна. Цалин зогсонги байдалд орсон буюу буурсан үед үнэ тогтворжсон боловч энэ нь ирэх 10 жилд үнэ өсөхгүй гэсэн үг хэмээн Францын эдийн засагчид хэлж байна.
ОУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн индексээс үзэхэд, Дубайд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ хамгийн их буурсан байдал харагдаж байна. Дубайн үл хөдлөх хөрөнгийн зах зээл 56 зах зээлээс 56-д бичигдсэн бөгөөд жилд 12.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дубайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хувьд ирээдүй нь ихээхэн бүрхэг байна. Өнгөрсөн оны эхний хагасаас 2015 оны мөн үеийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн борлуулалт 23800-аас 7400 болж буурсан буюу 69 хувиар буурчээ. Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт зөвхөн өнгөрсөн наймдугаар сард 29.2 хувиар буурсан байна. Тиймээс Хонконгийн томоохон борлуулагч нар орон сууцандаа 10-20 хувийн урамшууллыг санал болгож эхэлсэн байна. Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн үнэ 2015 оны эхний 6 сард 10 хувиар өссөн юм.
Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд орон сууцны үнэ өнгөрсөн 7 дугаар сард 3.7 хувиар унасан бол 6 дугаар сард 4.9 хувиар буурсан байна.
Ойрын үед үл хөдлөх хөрөнгийн зах зээл ямар байх вэ?
Орон сууцны үнэ өндөр гэдгээрээ зартай АНУ –д барьцааны зээлийн хэмжээ ирэх жил 1 хувийн өсөлттэй байна хэмээн албаныхан үзэж байна. Түүнчлэн орон сууцны үнэ 5 хувиар өсөх бөгөөд барьцааны зээлийн сард төлөх хэмжээ нь 18 хувиар өсөх хандлагатай байна. Үр дүнд нь худалдан авах чадвар буурснаар эрэлт буурах хандлагатай байна.
Эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн үймээн дунд Бразилд орон сууцны зах зээлийн хөгжил саарч байна. Улиралд орон сууцны үнэ 2.13 хувиар буурсан болохыг Олон Улсын хөрөнгийн хөтөч-д мэдээлжээ. Бразилын Сан Паоло хотод 2007 оноос хойш орон сууцны үнэ 113 хувиар өссөн байхад Рио дэ Жанейрод 144 хувиар өссөн байна.
Энэтхэгийн Мумбайд Ойролцоогоор 15 сая хүн амтай Мумбай хотод орон сууцны үнэ 50 хувиар буурчээ. Нийслэл болоод жижиг хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ өнгөрсөн жилийн 4 дүгээр сараас хойш 18 хувиар буурсан байна. 2020 оныг хүртэл орон сууцны үнэ энэ хэвээр байна хэмээн эдийн засагчид үзэж байна.
За мөн бусад улсуудын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн хувьд ойрын ирээдүйд Испани улс 0.1, Словени 0.2, Япон 0.7, Финлянд 1.3, Мексик 2.4, Тайвань-2.8, Сингапур 3.2, Польш 4.9, Грек 5.9, Кипр 6.5, Украин 12 хувиар буурах төлөвтэй байна.
Э.Лхагва
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
1