“Алтан Дорнод Монгол”, “Монгол газар” компанийг шалгаж байна

Аж ахуйн нэгжүүдтэй хууль бус гэрээ хэлэлцээр хийсэн гэх хэргээр “Алтан Дорнод Монгол, “Монгол газар” компанид УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Дээрх хоёр компани нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт олборлолтын лиценз эзэмшдэг юм. Тэд өөрсдийн лиценз эзэмшдэг газраа 40 гаруй байгууллагатай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан байна. Гэтэл дээрх 40 гаруй аж ахуйн нэгжүүд дээрх газарт олборлолт явуулж, Орхон голын усыг ихээр бохирдуулж, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан ажээ.

Үүнийг УМБГ-ынхан “Алтан Дорнод Монгол, “Монгол газар” компаниуд Ашигт малтмалын болон татварын тухай хуулийг зөрчсөн гэрээг дээрх хуулийн этгээдүүдтэй байгуулсан гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Харин Архангай аймагт нөхөн сэргээлт биш, олборлолт хийж байсан компаниудын үйл ажиллагааг МХЕГ-аас зогсоосон хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.

С.Энх


URL:

Сэтгэгдэл бичих