Шударга ёс эвслийн бүлэг хуралдана
УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр хуралдахаар болжээ. Уг нь хуваарь ёсоор өчигдөр хуралдах хуваарьтай байсан ч тодорхойгүй шалтгаанаар хурлаа хойшлуулаад байсан юм.
Бүлгийн хурлаар чухам ямар асуудлыг хэлэлцэх нь тодорхойгүй байгаа ч, цаг үеийн асуудал болох Ерөнхийлөгчийн хориг болон Засгийн газраас өргөн барьсан энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн тухай хуулиудыг хэлэлцэж магадгүй юм. Эвслийн бүлэг Төрийн ордны “Г” танхимд хуралдана.
URL: