Цэц хуулиа зарж идэхдээ хүрсэн үү


ЗГХЭГ-аас Үндсэн хуулийн Цэцэд 300 гаруй сая төгрөг өнгөрсөн сарын 7-нд шилжүүлсэн гэх мэдээлэл шуугиан тарьж мэдэхээр байна. Учир нь, Засгийн газар Цэцэд ийм хэмжээний мөнгийг шилжүүлэхийн өмнөх өдөр гишүүн О.Баасанхүү Хэ рэг эрхлэх газрын дарга С.Баяр цогтыг огцруулах бичиг өргөн барьсан байдаг.

Гэтэл үүний маргааш өдөр Засгийн газар 300 гаруй сая төгрөгийг Үндсэн хуулийн Цэцэд шилжүүлсэн бөгөөд ойн баяр тэмдэглэх гэсэн тайл бар тай байжээ. Гэтэл энэ их мөнгийг зарцуулах гээд байгаа 25 жилийн ой нь ирэх жил тохиохоор байгаа юм. Гэсэн ч эдийн засгийн хүндрэлтэй, хаа хаанаа бү сээ чангалах шаардлага үүсээд байгаа энэ үед Засгийн газраас ойн баяртаа зарцуул гэж 300 гаруй сая төгрөг шил жүүлсэн нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

Түүнчлэн энэ мөнгийг авс ны хаа дараа Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын гишүүн Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах тогтоол өргөн барих боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан нь гишүүдийн анхаарлыг ихээхэн татаж эхэллээ. Тиймээс өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгд сэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт болон Өршөөлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх байсан ч алийг нь ч хэлэлцсэнгүй.

Учир нь, Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр Ц.Нямдорж гишүүний хүсэлтээр ажлын хэсэг байгуулахаар болов. Энэ үеэр гишүүн Ц.Нямдорж “Засгийн газар есдүгээр са рын7-ний өдөр Үндсэн хуулийн Цэцэд 330 сая төгрөг гаргаж өгсөн шалтгааныг олох ёстой. Үүний тулд ажлын хэсэг байгуулах шаардлага байна” гэсэн горимын санал гаргасныг УИХ-ын дарга хүлээн авч, тус ажлын хэсгийг Ц.Нямдорж гишүүн ахлахаар болсон. Тэрбээр хэлэхдээ, “Энэ үнэнийг олон нийтэд хэлэх хэрэгтэй. Одоо бүр Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулиа зарж ид дэг юм руу орж байна” гэж байлаа.

Харин УИХ-ын дэд дарга Л.Цог “Монгол төрийн байгууллагыг төс-вийн мөнгөөр авлигаддаг хэлбэр рүү орж байна. Ма наач нь өөрийнхөө юмыг хул гайлдаг болбол яах вэ” гэсэн юм. Ийнхүү ажлын хэсгийнхэн330 сая төгрөгийн учрыг олсны дараа Цэцийн дүгнэлтийг хэ-лэл цэхээр болов.

Харин үүний дараагаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх бай сан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бям ба цогт энэ талаар тайл бар хийхдээ “Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой/энэ сарын1/ хуралдах үеэр будилаан их гарсан.

Жишээ нь, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөлийн хуу лийг хэлэлцээд дуус сан учраас хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргасан. Тоогоор бичсэнийг үсгээр би чээд явуулъя гэсэн. Санал хураах шатанд албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахаар болж, дэмжлэг хүлээсэн.

Тийм учраас Ё.Отгонбаяр, Ц.Ням дорж, Ш.Түвдэндорж болон бидний гишүүд албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулж болохгүй гээд хуулийн тодорхой заал таар санал гаргасан ч олонхийн дэмжлэг аваагүй учраас цөөнх болсон. Байнгын хороо хуулийг нухацтай хэлэлцээгүй, дунд нь нэлээн будилаан болсон.

Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэ лэлцээд авлига, албан ту шаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй гээд 49 гишүүн саналаа өгсөн. Тиймээс энэ зарчим алдагдах ёсгүй. Дээрээс нь чуулганы нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлц сэн Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотой материалыг тараагаагүй байна. Энэ асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлага байгаа учраас УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүсч байна” гэлээ.

Ингэснээр энэ долоо хоногт Өршөөлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр тогтов. Харин үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийв. Ингэхдээ Ерөнхий сайд ургац хураалт болон махны экспортын асуудлаар УИХ-д мэдээлэл өгсөн бөгөөд төсвийн тодотголоор 800 тэрбумыг танахаар байгаагаа дуулгав.

Харин Засгийн газрын гишүүд өвөл-жилтийн бэлт гэл ажлын яв цын талаар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан юм. Харин Засгийн газрын тэргүүний мэдээлэл асуудал шийдсэн гэхээсээ илүү ингэнэ, тэгнэ гэх мэ тээр ирээдүй цагт ярь сан учраас түүнийг шүүмж лэх гишүүн олон бай лаа. Сөрөг хүчний ги шүүд түүнээс хариуцлага нэхэж, маш олон асуулт асуу сан ч Ч.Сайханбилэг сайд зугтах шахам гарч од-сон бөгөөд УИХ-ын дарга ч цаг нь дуусахаас өмнө чуул ганыг хаасан юм.

Уг нь МАН-ын бүлгийн гишүүд хоёр цагийн турш асуулт асууж, хариулт авах эрхтэй ч ийнхүү чуулганыг цагаас нь өмнө хаав. Харин 2015-2016 оны өвөлжилтийн бэлт гэл ажлын явцын та-лаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан хий сэн УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцуулсан юм. Дүгнэлтийн эхэнд тэрбээр намрын чуулганы нээлт ахмадын баяр-тай давхцсаныг онцлоод азай буурлууддаа баярын мэнд чилгээ дэвшүүлсэн.

Мөн Монгол орны дөрвөн зүг найман зов хист ажиллаж, амь дарч буй эрхэм багш нар таа, их, дээд сургуулийн эрдэмтэн мэргэддээ баярын мэнд хүргэж, ажил үйлсийн их ам жилт хүссэн бөгөөд “Баярын мэндчилгээний араас онцлон дурдах бараан мэ дээ ч байна. Намрын чуулгантай давхцаад Нийслэл хот албан татвартай бол лоо.

Энэ татвар зөвхөн улаанбаатарчуудад хамаатай биш. Улаанбаатараас бараа бү-тээг дэхүүн худалдан авч, үйлчлүүлж байгаа хөдөөгийн иргэдэд ч хамаарна. МАН энэ татварыг ард иргэдийн орлого буурсан, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон, эдийн засаг хямар сан үед авч болохгүй талаар анхааруулж сануул саар ирсэн.

УИХ-ын энэ танхимд ч, нийслэлийн ИТХ-д ч манай намынхан цөөнх болсон. МАН-ын хямралын үед татвар нэмэхгүй гэсэн байр суурийг ард түмэн “зөв зүйтэй” гэж дэм жиж байна. Та бүхэн шийдвэр гаргах танхим даа олонх боллоо. Харин бид ард түмнийхээ дунд олонх бол лоо” гэсэн юм.

М.Өнөржаргал

“Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих