Нийслэлд 4.4магнитудын хүчтэй газар хөдлөлт хөдөллөө
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд өнгөрсөн лхагва гаригт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Харин нийслэлийн газар хөдлөлтийн чичиргээ хотын хойд хэсэг буюу Дарь-Эх, Бэлх орчимд хүчтэй мэдрэгджээ.
Мөн хотын төвд орон сууцанд амьдарч буй иргэдэд чичиргээ мэдрэгдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, Улаанбаатар хотоос 70 км-ийн зайд орших Гүнжийн сүм гэдэг газраас хойш долоон км газарт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт /гүн нь 2км/ болж, чичирхийлэл хоёр удаа мэдрэгдсэн байна.
Онцгой байдлын ерөнхий газраас газар хөдлөлтийн чичиргээнээс иргэд хохирол амссан гэх дуудлага ирээгүй хэмээн мэдээлсэн юм.
М.Энх
URL: