Буриадын цагдаа нар Монголын иргэнд эрүү үүсгэжээ


ОХУ-ын Буриадын Цагдаагийн газраас монголын иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн эрэн сурвалжилж байна. Монгол улсын иргэн “хэрэгтэн” гэгдэх хүн ОХУ-ын хилийг Хиагт боомтоор хувийн автобусаар нэвтэрч, улмаар нутгийн иргэнд худалджээ.

Харин Буриадын гаалийн газраас автобусаа хууль бусаар худалдсан гэж үзэн эрүүгийн хэрэгт татсан байна. Хамгийн гол нь гаалийн газар хоёр сая рублийн татвар төлөөгүй гэдэг үндэслэлээр ийнхүү Цагдаад гомдол мэдүүлснээр хэрэг сөхөгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих