Нэг хүний хандивласан цус гурван хүний амь нас авардаг
Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгосон.
Сар бүрийн гуравны өдөр улс орон даяар иргэн бүр цусаа тогтмол бэлэглэдэг болсноор цус цусан бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хангах боломжтой болох юм байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар тухайн улс орны хүн амын 3 хувь нь тогтмол цусаа бэлэглэж байвал цус цусан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээгээ хангаж чадах аж.
Манай улсад энэ үзүүлэлт ердөө 0.8 хувьтай байдаг бөгөөд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс МУ-ын нийт хүн амын 1.5 хувийг цусны донор болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
URL: