Хүрхрээ лиг маргааш өндөрлөнө
100 сая төгрөгийн шагналын сантай Хүрхрээ үндэсний дээд лигийн 2015 оны улирлын сүүлийн тоглолтууд маргааш болно.
Энэ өдөр Хүрхрээ лигийн аварга болоод лигийг орхих багийн нэрс тодрох бөгөөд одоогоор лигийг Эрчим 34 оноотой тэргүүлж, Сэлэнгэпресс 32 оноотой удаалж байна.
Эрчим клуб сүүлийн тоглолтоо лигээс хасагдаж ч магадгүй байгаа Дэрэн клубтэй хийх бол Сэлэнгэпрессийн хувьд Хангарьд клубтэй тоглох юм.
Эдгээр тоглолтууд бүгд Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ногоон талбайд болох тул нийт спорт сонирхогч, хөлбөмбөгийн фанатууд та бүхэн 2015 оны Хүрхрээ лигийн аварга баг тодрох мөчийг өөрийн биеэр үзэж, сэтгэлийн цэнгэл эдлээрэй.
Монголын Хөл Бөмбөгийн Холбоо
URL: