“Хуульчдын холбоо”-ны Ерөнхийлөгчөөр Б.Гүнбилэг сонгогдлоо
Монголын “Хуульчдын холбоо”-ны хоёрдугаар их хурал Төрийн ордонд хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн хуралдаан 22.00 цаг хүртэл үргэлжилсэний эцэст холбооны Ерөнхийлөгчөө сонгожээ.
Ерөнхийлөгчид өмгөөлөгч Д.Мөнхбат, өмгөөлөгч Б.Гүнбилэг, өмгөөлөгч н.Жамъяндагва, өмгөөлөгч н.Баярсайхан нар нэр дэвшээд байсан бол өмгөөлөгч н.Жамъяндагва нэрээ татсан юм.
Ингэснээр Д.Мөнхбат, Б.Гүнбилэг, н.Баярсайхан нар санал хураалтад оролцож, Б.Гүнбилэг 51 хувийн саналаар 2 жилийн хугацаанд тус холбоог удирдахаар боллоо. Хуралд нийт 535 хуульч сонгогдсоноос 107 прокурор, 107 шүүгч, 217 өмгөөлөгч, бусад 107 хуульч оролцож байна.
Б.Гүнбилэг нь Хууль зүйн ухааны доктор
Төрсөн газар:
Улаанбаатар хот
Төгссөн сургууль, мэргэжил:
1988-1998 онд Улаанбаатар хотын СХД-ийн 10 жилийн “Ирээдүй” цогцолбор сургуулийг төгссөн. 1998-2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2005 онд АНУ-ын Флорида мужийн Сэйнт Томасын Их сургуулийн Хуулийн сургууль, Австралийн Мельбурний Институтын олон нийтийн харилцаа /ПИ-АР/-ны мэргэжлийн курсыг тус тус төгссөн. Эрх зүйч, хуульч.
Ажилласан байдал:
2003 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
болон Шихихутаг хууль зүйн дээд сургуульд багш;
2005-2006 онд ХБНГУ-ын Макс Планкийн нэрэмжит Олон улсын нийтийн
ба харьцуулсан эрх зүйн институтэд зочин судлаач;
2007 онд Япон улсын Кюүшүгийн Их сургуульд зочин судлаач;
2007-2008 онд Ерөнхийлөгчийн дэргэдэх хууль зүйн эрдэмтэн,
судлаачдын зөвлөлийн гишүүн;
2008-2009 онд УИХ-ын гишүүн болон УИХ-ын даргын шадар туслах,
хуулийн бодлогын зөвлөх;
2009-2010 онд Австралийн Мэльбурний Хуулийн сургуулийн Азийн
хуулийн төвд зочин эрдэмтэн;
2010-2012 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн
бичгийн дарга;
2010 оноос Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Үндэсний арбитрын
арбитрч;
2013 оноос Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч;
Б.Чимэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Hudlaa gar