Оюутнууд хөнгөлөлтийн картаа авч эхэлжээ

Улаанбаатар хотын хэм­жээнд нийт 440 мянган орчим смарт карт иргэдийн гарт очсон талаар “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээлж байна. Нийтийн тээврийн шиэнчлэлтэй холбоотойгоор автобуснуудыг богино эргэлттэй болгож, сэлгэн суулгалтыг үнэгүй болгоно гэж Нийтийн тээврийн газраас мэдээлж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл иргэд хоёр дамжихдаа 1000 төгрөг төлж явж байна. Тэгвэл сэлгэн суулт тутамд нэг удаа зорчих тасалбарын үнийн 60 хувийг хөнгөлөх саналаа нийслэлийн удирдлагуудад “Улаанбаатар смарт карт” компаниас хүргүүлжээ.

Тодруулбал тодорхой хугацааны дараа, эс­вэл зайнаасаа хамаараад дараагийн тээврийн хэ­рэг­сэлдээ суух үед 60 хувийн хөнгөлөлт эдлэх нөхцөлийг иргэдэд олгох саналыг боловсруулжээ Энэхүү саналыг батлах эсэхийг нийслэлийн удирдлагууд шийднэ.

Харин оюутнуудын тухайд нэг сарын ажлын 22 хоногт өдөрт хоёр удаа зорчих хөнгөлөлтийн картыг 3600 төгрөгөөр тухайн сургуулийнхаа сургалтын алба, оюутны холбоогоор дамжуулан авч эхэлжээ. Харин цаашид дээрх хөнгөлөлтийн картаа оюутнууд нэг сард, нэг удаа сунгуулах зарчмаар явах юм байна. Оюутнуудын холбогдох мэдээлэл, материалыг цуглуулах ажлыг нийслэлийн Боловсролын газар хариуцан ажиллаж аж.

Н.Алтаа


URL:

Сэтгэгдэл бичих