Гадаадад есөн хүн амиа хорложээ
2015 оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын 125,000 орчим иргэн 58 улсад оршин сууж байна. Үүнээс 13 улсад 107 иргэн ял эдэлж байгаа аж.
Үүнээс хар тамхины хэргээр 31 хүн ял эдэлж байгаа бөгөөд тэдгээрийн гурав нь цаазын ял сонсоод байгаа юм. Цаазын ялыг одоогоор гүйцэтгээгүй байгаа аж.
Мөн 168 иргэн гэмт хэрэгт холбогдон саатуулагдсан бол дөрвөн иргэн гэмт хэргийн хохирогч болсон байна. Гадаад улсад Монгол Улсын 71 иргэн нас барснаас 32 нь өвчнөөр, ослоор 16, золгүй тохиолдлоор 10 хүн амь насаа алджээ. Мөн есөн хүн амиа хорлосон аж.
URL: