АНУ Б.Асадыг огцруулах шаардлагаасаа татгалзлаа

АНУБ.Асадыг нэн даруй огцруулах шаардлагаасаа татгалзаж, засгийн эрх мэдлийг “цэгцтэйгээр” шилжүүлэхийг хүсэх болсныг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.

Ж.Керри Сирийн улс төрийн амьдралд суннитуудыг татан оролцуулалгүйгээр тус орны хямралыг шийдвэрлэх аргагүй ч үүнд тодорхой хугацаа шаардагдана гэдгийг хэлсэн байна. Мөн Б.Асадыг нэн даруй огцруулсан тохиолдолд төрийн байгууллагууд нуран унах аюултайг өгүүлжээ. Ж.Керри Сирийн хямралын шийдвэрлэх үйл явцад ОХУ-ыг оролцуулахыг “боломж” хэмээн үнэлсэн ч Оросын тал зөвхөн алавитуудаас бүрдсэн Б.Асад тэргүүтэй Засгийн газрыг дэмжсэн хэвээр байвал гол төлөв суннитуудаас бүрдсэн Ойрхи Дорнодын орнуудтай зөрчилдөнө гэдгийг сануулсан байна.

“Энэ нь Орос оронд жихадын дайчдын бай болно” гэсэн үг хэмээн тэрбээр хэлжээ. Сирид 2011 оны хавар эхэлсэн иргэний дайны уршгаар 230 мянга гаруй хүн амь насаа алдаж, 11.5 сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн аж.


URL:

Сэтгэгдэл бичих