Эмзэг турьхан сүүн зам байна
Аялгуун дундаас чамд хайр хайж яваа
Алс холоос чамруу зүглэсэн би зам байна
Амьдралын нугачаанд төөрчихвий гэхдээ
Алдалж, салаалж чадаагүй шулуун зам байна
Чиний гишгэсэн мөр миний дээгүүр урсаж
Чимээгүйхэн би цаг хугацааг элээнэ
Дурлал хайрын гэрч болж
Дугараг саран, мандах нарны алинд ч
Дуугүйхэн чамайг чиглүүлэх
Би зам байна
Илэгдэж гандавч сэтгэл минь торго шиг намирч
Эцэс төгсгөлгүй амьдралд чиний төлөө урсаж
Энэ биеэрээ байгаа бүхнээрээ чамайгаа хайрлах
Эмзэг турьхан сүүн зам байна
БИ ЗАМ БАЙНА
2013.09.15
Х.Дуламсүрэн
URL: