НАМЗХ-ны нэрийг ашиглан хуурамч мессеж тараажээ
“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны нэрийг ашиглаж гар утас хэрэглэгчдэд хуурамч мессеж тараасан хэрэг явдал гарсантай холбогдуулж тус холбооноос албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Үүнд:
“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны нэрийг хууль бусаар ашиглан тодорхойгүй эх сурвалжаас 2015 оны 9 дүгээр сарын 30-ны 11 цагаас эхлэн 9911…. дугаартай гар утас хэрэглэгчдэд хандан “Нийслэл хотын гэр хорооллын иргэдийг хямд /27500 төгрөг/ нүүрсээр хангах нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжиж 1111 төвд саналаа хэлцгээе залуусаа. НАМЗХ” гэсэн мессеж илгээсэн байна. Мөн уг мессежийг цахимаар олон нийтэд тарааж байна.
Манай байгууллагын зүгээс дээрх мэдээллийг олон нийтэд түгээгээгүй бөгөөд байгууллагын нэрийг хууль бусаар ашигласан энэхүү зүй бус үйлдлийг таслан зогсоож, буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцуулахаар зохих байгууллагад хандаад байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
URL: