“Алтанзул” дуу хөшөөтэй боллоо

d3d5ca69-a147-4ecf-9416-d051717de2ba.jpg
“Навчинд тунасан шүүдрээр
Ганган цэцэг нь дэлгэрдэг
Нарны тансаг гэрлээр
Галбирхан бие нь төлждөг
Газар эхээс заяатай
Ганган цэцгийн дэлбээг…” ийнхүү уянгалдаг “Алтанзул” дуу хөшөөтэй болж байна.

МСГЗ, зохиолч Ш.Дулмаа гуайн “Алтанзул” дууны шүлгийг хөшөөнд сийлбэрлэжээ. Энэхүү хөшөөг  Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Эх үрсийн цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр нээх ажээ. “Алтанзул” дууг дуулж олны хүртээл болгож байсан “Өргөө” хамтлаг дууг дуулсанаар  13,00 цагт нээлт эхлэх ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих