Р.Гончигдорж хөөрхий хөөрхий

gonjig

УИХ-д олон удаа сонгогдож байгаа манай туршлагатай парламентч Р.Гончигдоржийн хувьд намынх нь даргын айлдсанаар жагсаалт бол горьдолтгүй. Тэгэхээр Монгол Улсын тэргүүн дэд Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын дарга, АН-ын дарга гээд намын удирдах түвшинд өндөр алба хашиж ирсэн түүнд ямар нэг тойрог өгөөд өвдөглүүлчих нь гарцаагүй.

Түүний хувьд тойрогт өрсөлдөнө гэдэг амаргүй том даваа учраас намын удирдлагууд ямар нэг тойрог өгч таарна. Өнөөдрийн хувьд Р.Гончигдорж УИХ-ын дэд даргын алба хашиж сууна. Шуудхан хэлэхэд цэнхэртэх боломжгүй нэг тойрог өгөөд хуурчих магадлал өндөр байгаа юм.

Өөрийнх нь өсч төрсөн нутаг Архангай аймгийн тойргийг өгөх гэхээр намын удирдлагуудын барьж байгаа бодлогод харшлах юм. Учир нь АН-ын дарга З.Энхболд болон тус намын Гүйцэтгэх товчооны хүрээнд өнгөрөгч сонгуулиар тойрогт өрсөлдөөд ялалт байгуулсан хүмүүсийг 2016 онд тус тойрогт нь ахин өрсөлдүүлэх бодлого барьж байгаа юм.

Тэгэхээр Р.Гончигдоржид хамгийн боломжит гэж болох Архангайн тойрог түүнд олдохгүй. Өнгөрөгч сонгуулиар Н.Батбаяр, Б.Болор нар Архангайд өрсөлдөж хоёр суудал авсан учраас энэ хоёр гишүүн ахин тэр тойрогтоо өрсөлдөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл өнгөрөгч сонгуулиар ялалт байгуулсан гишүүд тойргоо хадгалах намын бодлого дүрэм бий.

Иймээс Р.Гончигдорж нийслэлд ямар нэгэн тойрогт очиж таарна. 2008 оны сонгуулиар Л.Одончимэд, Ц.Шаравдорж нараас Дорноговийн тойргийг булааж аваад Чингэлтэйд мандат өгсөн ч унасан. Р.Гончигдоржийн хувьд бол ийм л зам тосч угтана. Манай нэртэй парламентч Р.Гончигдорж ёстой л хөөрхий боллоо гэсэн үг.

Н.Дөл


URL:

Нэр: Anonymous Огноо: 30 September 2015

Энэ тэнэг эмээ царайт зайлбал таарна.

Сэтгэгдэл бичих