Америкчууд оны шилдэг машиныг нэрлэв


“Хойд Америкийн шилдэг  суудлын автомашин, шилдэг газар сайгүй явагч машин” (North American Car and Truck/Utility of the Year, NACTOY)  2016 оны нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргажээ.  Түүнд нь 10 суудлын автомашин мөн 12 пикап, кроссверүүд багтсан тухай Motor Authority мэдээлэв.

“Шорт-хуудсанд” тухайлбал, арав дахь үеийн Honda Civic ба цахилгаан кроссвер Tesla Model X зэрэг нэрлэгдсэн байв. Эхний Honda Civic машиныг  есдүгээр сарын дундуур, “Теслагийн” анхны газар сайгүй явагч болох  машиныг намрын эхээр танилцуулсан байлаа.

Нэр дэвшигчдийн  жагсаалтыг шүүгчдийн багийн 54 сэтгүүлч гаргасан байв.  NACTOY шагналтнуудыг 2016 оны нэгдүгээр сард Детройдын  моторшоу дээр зарлах юм.

NACTOY 2016  номинантууд

Суудлын тэрэг Пикап кроссоверүүд
BMW 7-Series Ford Edge
Cadillac CT6 Honda HR-V
Chevrolet Malibu Honda Pilot
Chevrolet Volt Hyundai Tucson
Honda Civic Jeep Renegade
Kia Optima Kia Sorento
Mazda MX-5 Lexus RX
Nissan Maxima Mazda CX-3
Toyota Prius Nissan Titan XD
Chevrolet Camaro Tesla Model X
  Toyota Tacoma
  Volvo XC90

Өмнөх NACTOY шагналын “оны шилдэг суудлын тэргээр” Volkswagen Golf тодорч, газар сайгүй явагчдын дунд нэгдүгээр байр Ford F-150 пикапт орж байжээ.

Үүний өмнө дэлхийн шилдэг автомобилийн жагсаалтын  (WCOTY) нэр дэвшигч маркуудыг тодруулан 21 загварыг багтаасан байна.


URL:

Нэр: Cash Огноо: 4 September 2018

Fonda Plus la lune brille, plus le matin aboie.

Сэтгэгдэл бичих