Шатахууны үнэ 60-150 төгрөгөөр буурчээ
Монгол улс шатахуунаа 100 хувь импортоор авдаг. Өнгөрөгч 2013 оны 5-р сараас эхлэн түүхий газрын тосны дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулсан аргачлалаар тооцсон үнээр шатахуун импортлож байгаа.
Тиймээс газрын тосны үнийн бууралттай уялдан импортлогдсон шатахууны хилийн үнэ өнгөрсөн оны наймдугаар сард тонн тутамд 1011 ам.доллараас энэ оны хоёрдугаар сар хүртэл 517 ам.доллар болж буурчээ. Шатахууны хэрэглэгчдэд хүрэх үнэ нь гаалийн үнэ, татварууд, үйл ажиллагааны зардал, ашиг зэргээс бүрддэг учир санхүүжилтийн дэмжлэг, хөнгөлөлт зэргийг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд цаашид үнийг тогтвортой байлгах ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа аж.
Алслагдсан аймаг, орон нутгаар импортлогдож буй шатахууныг онцгой татвараас чөлөөлснөөр 2015 оны эхэн үеэс баруун аймгуудад шатахууны үнэ 150 төгрөгөөр, Газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас иргэн, аж ахуй нэгжүүдэд бөөнөөр борлуулагдаж байгаа шатахууны литр тутмын үнэ 300 төгрөгөөр буурч 1390 төгрөг орчим болжээ.
Мөн 9-р сарын байдлаар хотын захын дүүргүүд болон Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумдад шатахууны үнэ литр тутамдаа 60 төгрөгөөр буурсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд орон нутаг дахь шатахууны үнийг бууруулах боломж нь гааль, НӨАТ, онцгой албан татвараар зохицуулах хэлбэрээр хязгаарлагдаж байгаа аж.
Т.Болор
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Дорноговь энэ хямдралд нь хамаардаггүй юм уу?Хуучинаараа л б.а ш дээ