Намрын чуулганыг маргааш нээнэ
УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганыг маргааш нээхээр болжээ. Чуулганы нээлтийн дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Мөн Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай хэлэлцэнэ. Энэ долоо хоногт дээрх хоёр асуудлыг холбогдох байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэх аж.
М.Цэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: