Р.Чойном яруу найрагч “Мөн биш, Биш мөн”
Зохиолч, орчуулагч Г.Аюурзана өөрийн фэйсбүүк пэйждээ, “Би чинь уран зохиолын тухай ойлголтоо олж авах гэж асар удаан суралцсан хүн шүү дээ. Гэтэл яруу найргийг Чойномоор хэмжигчид гэж үнэхээр нэг зугаатай хүмүүс байсхийгээд л загнаад их хөөрхөн юм аа. Тэд Чойномынхоо л долгионыг хүн бүхнээс олж барих гээд, тиймэрхүү түвшинд нь тохирохгүй үг хэлсэн бүгдийг үзэн ядаад байх юм даа. Бүр өөрсдөө тийм хэлбэрээрээ шүлэг бичдэг ч бололтой… Чойномд сайхан шүлэг бий, бий, гэхдээ тэр бол яруу найрагч ерөөсөө биш…” хэмээсэн нь олны шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
Тэгвэл яруу найрагч Хулганайн Тэргэл өөрийн сэтгэгдэлээ фэйсбүүкдээ бичжээ.
ЧОЙНОМЫГ ТАЙВАН ОРХИ!!!
“Хүмүүс бас л амныхаа зоргоор бурна шүү. Арай бас ингэж бурж болохгүй ээ гэж. Нэг л их том агуу улс, тэр яруу найрагч мөн, биш гэж хэмждэг хэн ер нь бидэн шиг юмаар хэмжүүлэх юм бэ? Агуу ихийн дэмийрэлд автсан Аюурзана минь, Чойномын үхсэн сүнсийг ядаж тайван байлгаж үз. Чиний болоод эхнэрийн чинь, ядаж ганц мөрийг хоороор хүмүүс уншиж мэдэхгүй, харин Чойномыг бол бараг ихэнх шүлгийг нь ард түмэн хоороор хоолой нийлүүлээд уншина шүү дээ. Амьд ахуйд нь Чойномыг хангалттай тамалсан түүний сүнсийг ядаж тайван байлгаж үз “агуу их” Аюурзана минь.” хэмээсэн байна.
Өнгөрсөн үе рүүгээ Гар буугаар буудвал Ирээдүй чинь чамайг Их буугаар буудна.
URL: