Мисс Б.Гэрэлчулуун хашир зантай
Мисс Б.Гэрэлчулууны хувьд өнгөрсөн жил тун ч одтой байсан.
Түүний тоглосон “Тусгай салаа” олон ангит кино үзэгчдийг телевизийн өмнө олон хоног уясан. “Гоёл-2011” наадмын шилдэг загвар өмсөгчөөр шалгарсан амжилтаа энэ жил үргэлжлээсэй хэмээн сайхан бүсгүй хүсэж байгаа гэнэ.
СУИС-ийг жүжигчний мэргэжлээр өнгөрсөн хавар дүүргэсэн тэрбээр хонхны баяртайгаа зэрэгцээд л шинэ киноны зураг авалтад гарсан тул бүхнийг амжуулах гэж нэг хэсэгтээ тэвдсэн сурагтай. Тэрбээр мөдхөн ажлын байрны эрэлд гарахаар төлөвлөжээ. Хошин шогийн продакшнууд “Манайд ажиллаач” гэж санал тавиад байгаа ч тэрбээр одоохондоо хаширлаж байгаа сурагтай.
URL: