Б.Лхагважав: Эдийн засагт 8-9 их наяд төгрөг төвлөрөх боломжтой

Untitled
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлж, нуун дарагдуулсан хөрөнгө, орлогыг ил болгоход бэлэн болсон тухай холбогдох байгууллагууд дуулгалаа. Тодруулбал, энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил дууссан гэдэгт Сангийн дэд сайд С.Пүрэв, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Батбаатар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч /МҮХАҮТ/ Б.Лхагважав нар санал нэгджээ. Тэд хуулийг ирэх сарын 1-ээс эхлэн хэ- рэгжүүлэх тухай онцолж байв. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ирэх арванхоёрдугаар сарын 31-ний хооронд сайн дураар ил болгох ёстой аж.

Мөн албаны хүмүүсийн онцолж буйгаар иргэн, аж ахуйн нэгжид мэдээлэл түгээж, зөвлөгөө өгөх ажил өчигдрөөс эхэлж байгаа аж. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хан- гах үүднээс холбогдох дөрвөн агентлагийн 8000 гаруй мэргэ- жилтнийг бэлтгэсэн байна. Дээрээс нь чиглэл бүхий яам, агентлагуудад мэдээлэл, зөвлөгөө өгөх утас байршуулан, ажилтнуудтай гэрээ байгуулж, нууцын зэрэглэлтэй ажиллах бэлтгэл хангасан тухай хэллээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан энэ хуулийг “Иргэн, аж ахуйн нэгжийг татвараа нуусан, бултсан гэж үзэхээс илүүтэйгээр ил тод байдлыг хангах ажил хэмээн ойлгох хэрэгтэй” хэмээсэн.

Тэгвэл өмнө нь энэ хуулийг манай улс 2007 онд хэрэгжүүлэхэдтатвартөлөгч 25 мянган аж ахуйн нэгж, иргэнээс 8000 гаруй хуулийн этгээд нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо мэдүүлж байжээ. Энэ нь нийт татвар төлөгчдийн гуравны нэг хувийг эзэлж байв. Тухайн үед хууль хэрэгжиж дуусахаас хэдхэн хоногийн өмнө татвар төлөгчид ихээхэн дараалал үүсгэж, хүндрэл учруулах, хуульд хамрагдаж чадаагүй олон аж ахуйн нэгж, иргэн үлдэх тохиолдол гарч байсан аж. Тиймээс энэ удаад ч ийм байдал үүсэх магадлалтай байгаа аж. Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат “Иргэдийн хувьд импорт хийж, гаалийн гадаад худалдааны харилцаанд ордог. Энэ үед гаалийн үнийг бууруулах,бараа таваарын тоо хэмжээг буруу мэдүүлэх тохиолдол үүсдэг. Үүнээс үүдээд татварын өрөнд орох тохиолдол бий. Энэ мэт зөрчлийг илрүүлэхийн тулд Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрыг ажиллуул- даг. Энэ газарт шалгалт явуулс- ны дараа тухайн зөрчлийг илрүүлж торгууль ногдуулдаг. Тэгвэл бид энэ шалгалтыг арванхоёрдугаар сарын 31- нийг хүртэл түр зогсоосон” гэв.

 

Энэ талаар МҮХАҮТ- ийн ерөнхийлөгч Б.ЛХАГВА- ЖАВТАЙ ярилцлаа

 

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2008 онд хэрэгжүүлснээр эдийн засаг хүндэрч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 700 гаруйгаар нэмэгдсэн гэж олон хүн ярьдаг. Та тэдэнд ямар хариулт өгөх вэ?

 

-Энэ хуулийг улстөржүүлж байгааг хүмүүс бий. Үнэндээ тухайн үед гарсан хуулийн ачаар 2008, 2009 оныхямралыг ажралгүй давсан юм шүү дээ. 2006 оны зургадугаар сарын 19-нд манай улс татварын тоо хэмжээг багасгаж дөрвөн 10- ын бодлогыг баталж байлаа. Тэр үед Сангийн сайд байсан Н.Баяртсайхан “Одоо төсвийн орлого 120 тэрбум төгрөгөөр тасарна. Учир нь татварыг багасгаж байгаагаас үүдэлтэй” гэж мэдэгдэж байсан. Дөрвөн 10-ын хууль 2007 онынэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш татварын орлого эрс багассан нь үнэн. Гэхдээ тэр жилийн татварын орлогын гүйцэтгэлээр бүх төвшиндөө өмнөх жилүүдээс өндөр орлого орсон байдаг. Энэ нь татварын систем, татварын хуулийг шинэчилснээр үр дүнгээ өгсөн хэрэг. Мөн оны арванхоёрдугаар сард УИХ- ын хаалттай хуралдаанаар Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимт- гэлийн хуулийг хэрэгжүүлэх хуулийг баталсан. Энэ хууль өнөөдрийн ярьж байгаа Эдийн засгийн өршөөлийн хуультай төстэй. Гэхдээ аж ахуйн нэгжтэй холбоотой байсан юм. Үүний дараа 2008 оны хоёрдугаар сард Татварын өршөөл үзүүлэх хуулийг гаргасан.

 

-Мөн татвараа шударгаар төлж байсан хүмүүсийн “Хохь чинь” болж байгаа тухай ч шүүмжлэл өрнөдөг?

 

-Хүний ой санамж богинохон юм. Татвараа шударгаар төлж байгаа бид ямар ч шагнал, урамшуулалгүй үлдэж байна гэж шүүмжлээд байгаа нөхдүүд 2007 онд батлагдсан Татварын өршөө- лийн хуулийн боломжийг хамгийн их ашигласан байдаг юм шүү. Шударгаар татвар төлсөндөө хохирсон гэхээсээ илүү далд нуусан хөрөнгөө компаниуд ил болгочихвол зах зээлд өрсөлдөөн ихэснэ гэж айсан байж болох юм. Учир нь Эдийн засгийн ил тод байдлын хуулийн дараа Монголд татварын цоо шинэ систем хэрэгжинэ. Тухайлбал, олон зүйлийн дарамтыг арилгаж байгаа. Хамгийн наад зах нь бүртгэл мэдээлэл дутуу хийсэн, орлого нууц байснаас шалтгаалж манай улсад бүлэглэлийн систем бий болсон байсан. Маш товчхондоо тэд өрсөлдөгчөө хуулийн байгууллага ашиглаж дарж авдаг байсан. Тухайлбал, өнгөрсөн гурван жилийн хугацаанд 12.200 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл хууль хяналтын байгууллагад байцаалт өгсөн байгаа. Тэгвэл энэ хууль хэрэгжиж эхэлснээр энэ байдал арилна. Нөгөө талаас энэ хуулийн цаг мөн чанар бол хөрөнгийн дахин хуваарилалт юм. Манай улс өнгөрсөн 25 жилд тодорхой хэмжээний хөрөнгө бий бол- госон. Энэ хөрөнгийнхөө хуваарилалтыг хуулийн дагуу, татваргүй хийх боломж юм. Хэрэв албан ёсны хөрөнгөтэй болох юм бол компанийн засаглал сайжирна. Одоо манай аж ахуйн нэгжүүдийн 99 хувийг ганц хүнтэй компани эзэлж байгаа.

 

-Өнгөрсөн сарын эхээр энэ хууль хэрэгжээд эхэлсэн. Ингэснээр манай улсын эийн засагт ямар эерэг нөлөө авч ирэх боломж байгаа вэ?

 

-Монгол Улсад хэн татвар төлж байна, тэр нь оршин тогтнох байдал үйлчилнэ. Иймээс хамтдаа байж, цаашид оршин тогтнохыг хүсвэл энэ хуулийг сайн ашиглах хэ- рэгтэй. Дахин хэлэхэд энэ бол алтан боломж шүү. Энэ хуулийн хувьд өнгөрсөн сарын 7-ноос албан ёсоор хэрэгжээд эхэлсэн. Аравдугаар сарын 1-нээс бүртгэлийн ажилла- гаа эхэлнэ. Харин арванхоёр- дугаар сарын 31-нд дуусна.

 

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг зарим нэг нь Өршөөлийн хууль гэж үзэж байна. Энэ хоёрт яг ямар ялгаа байна вэ?

 

-Яг энэ хоёр хуультай холбоотой нэг онигоо ярьж болох уу…

 

-Бололгүй яах вэ.

 

-Нэг нөхөр Ил тод байдлын тухай хууль гарсан гээд хоёр хүүхдээ дагуулаад гэртээ ирж л дээ. Харин эхнэр нь Өршөөлийн хууль гарсан гээд дөрвөн хүүхдээ алга болгочихсон байж… Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэвэл Ил тодын хууль бол бүртгэгдээгүй ажил үйлчилгээ ил болох юм. Харин Өршөөлийн хууль бол аливаа нэгэн акт тавигдсан буюу шүүхийн шийдвэр гарсан баримтыг л өршөөж байгаа юм. Тиймээс эрх зүйн талаасаа хоёр өөр хууль юм гэдгийг ойлгох шаардлагатай. 2008 онд гарч байсан хоёр хууль ч мөн яг энэ талаасаа гарсан байгаа. Гэхдээ ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөлийн хуульд хамрагдаагүй акт, тор- гууль тавиулсан компаниуд байгаа. Тиймээс аль ч хуульд багтаагүй. Тийм л учраас үүний бухимдал одоо илэрч байна.

 

-Энэ хуулийн нөлөөгөөр хэр их хэмжээний хөрөнгө ил болох тооцоо байгаа вэ?

 

-Өмнөх Татварын өршөө- лийн хуулийн хүрээнд 2840 аж ахуйн нэгж хөрөнгөө ил болгоход 5.6 ихнаядынхөрөнгө ил болж байсан. Тэгэхээр энэ удаагийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үр дүнд манай улсын нийт актив 8-9 их наяд төгрөгийн хөрөнгөөр нэмэгдэнэ.

 

Д.Булган

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих