Баянчандмань сумын удирдлагууд хүчингийн хэрэгт шалгагдаж байна


Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нарын гурван хүнийг Эрүүгийн хуулийн 126.2-т зааснаар буюу бусдыг хүчиндэж, зовоож тарчлаасан хэрэгт шалгаж эхэлсэн байна.

Тэд хүмүүс бүлэглэн тус сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг 22 настай бүсгүйг зодож, хүчирхийлэн, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэгт сэжиглэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор хохирогч бүсгүй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд  хэргийг Төв аймгийн Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа гэнэ.

П.Энхбаатар

Эх сурвалж: FACT.MN


URL:

Нэр: зочин Огноо: 29 September 2015

наад нөхөдүүдээ цаазаар ав?????

Сэтгэгдэл бичих