Үхэл дунд хорин жил шиг урт бас хоер секунд шиг хурдан одохыг мэдэрсэн…

Үхэл дунд хорин жил шиг урт бас хоер секунд шиг хурдан одохыг мэдэрсэн…

Тэртээх 35 жилийн өмнө Оросын нэгэн тамирчны нэр дэлхийд цуурайтаж байв.
Дэлхийн дээд амжилтыг  11 удаа шинэчилж, Дэлхийн аваргаас 17 алтан медаль хүртэн ,
Европын 13 удаагийн, ЗХУ-ын 7 удаагийн аварга болж байсан шилдэг тамирчин байв.
1976 оны 9 – 16 нд Ереванд нэгэн троллейбус зорчигчдын хамтаар ус руу унасан осол гарав.
Түүн дотор 91 зорчигч жолоочын хамт бүгд 92 хүн байсан ба усны гүн 9 метр байжээ.
Цаахан талд нь бэлтгэл хийн гүйж явсан тамирчин осол болохыг харан шууд ус руу харайн орсон байдаг. Ийм тохиолдолд ямар физикийн хүчлэлээр үйлчлэх боломж байдаггүй хэмээн олон шинжээчид нотлосон ч уг тамирчин маань троллейбусны арын цонхыг өшиглөсөөр хагалан дотор нь байсан хүмүүсийг аврах ажиллагааг эхлэв.
Тэрээр мөстэй хүйтэн усанд 20 минут орчим байж 20 хүнийг аварч эрэг рүү гаргаж чадсан байв.
Тэндээс нийт 46 хүн амьд гарсан байдаг.
Троллейбусанд олон хүн байсан ч түүний хийж чадсан аварч чадсан боломж энэ байв.
Хүйтэн мөстэй ус түнэр харанхуй хаана юу буйг мэдрэх боломж маш бага байсан гэдэг.
Цонх хагалах гэж байхдаа өөрөө биендээ шарх авсан тэрээр их хэмжээний цус алдсан байдаг.
Тэрээр хоер уушигандаа хатгаа авч нуурын усны бохирдлоос цусанд нь халдвар орсноор их хугацааг эмнэлэгт өнгөрүүлэв.
Түүнийг дахин спортын тавцанд гарахыг хориглосон олон эмч нар машид харамссан гэдэг
Эмч нарын асар их зүтгэлийн ачаар тэр амьд үлдсэн юм.
Нэгэн удаа түүнтэй ярилцсан сэтгүүлчид . . .
Троллейбусаас дахин олон хүн аварч болох байсан байх гэж зөндөө боддог.
Нэг удаагийн үйлдэлд гартаа том дэр барин эрэг дээр гаргасан санаанаас гардаггүй .
Түүний оронд нэг хүн байсан бол гэж харамссан болохоор өөрөө эмнэлэгт байхдаа хэд хэдэн удаа тэр дэрийг зүүдлэснээ мартдаггүй юм гэсэн байдаг.
Тэр дэр үхэл амьдрал дундах нэг алдаа минь байлаа.
Хорин минутад амьдрал үргэлжлэхдээ юуг ч бодуулахгүй зэрвэс оддог ч үхэл дунд хорин жил шиг урт бас хоер секунд шиг хурдан одохыг мэдэрсэн .
хэмээн алдарт тамирчин хэлсэн байдаг.
Тэр дахин их спортод эргэж ирээгүй ч харамсаагүй .
Усан доогуурх сэлэлтийн олон удаагийн рекордыг шинэчлэгч дэлхийн аварга байсан аврагч бол

ШАВАРШ КАРАПЕТЯН.

Шаварш Владимирович Карапетян.
1953 -5-19 нд Армянд төрсөн.

Сайхан-Уул Рэнцэнханд
ЯРУУ НАЙРАГ БА ЯРУУСАЛ


URL:

Нэр: kkk Огноо: 4 March 2017

bi teriig tanidag ym

Сэтгэгдэл бичих