Дэлхийн хэмжээнд 700 гаруй мянган эмэгтэй хоригдож байна
Одоогоор дэлхий даяар 700 мянга гаруй охид, эмэгтэйчүүд шоронд хоригдож байна. Лондоны их сургуулийн эрүүгийн бодлогын хүрээлэнгийн эрдэмтэд дэлхийн 219 оронд судалгаа хийж, 2000 оноос хойш хоригдол эмэгтэйчүүдийн тоо хоёр дахин нэмэгдэснийг тогтоожээ.
Эрэгтэй хоригдлуудын тоог бодвол эмэгтэй хоригдлуудын тоо ийнхүү өссөн нь эрдэмтдийн гайхалыг төрүүлж байна. Эрдэмтэд сая судалгааныхаа тайлан илтгэлийг тавьжээ. Баримтад Сальвадор, Бразил, Камбож болон Индонези улсад хоригдол эмэгтэйчүүдийн тоо эрс өссөнийг тэмдэглэжээ.
Нөгөөтэйгүүр зарим улс орон шоронгийн талаарх статистик мэдээгээ тэр бүр ил болгодоггүй тул эмэгтэй хоригдлуудын тоо дээр дурьдаснаас их байж болзошгүй юм байна. Тайлан бичигсдийн үзэж байгаагаар, эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд гэмт хэрэгтэн бус гэмт хэргийн золиос болдог тул улс орны засгийн газрууд дээрх тоо баримтад анхаарал хандуулах ёстой гэнэ.
URL: