Мона Лизагийн ясны хэлтэрхий олдлоо
Италийн эрдэмтэд алдарт “Мона Лиза”-ийн ясны хэлтэрхийг олжээ. Харамсалтай нь орчин үеийн технологи энэ яс 16-р зууны эхэн үед амьдарч байсан Лиза Жерардини гэх бүсгүйн биеийг үлдэгдэл мөн эсэхийг тогтоож чадахгүй аж. Леонардо да Винчийн “Мона Лиза” буюу “Жокондо” гэх энэ зураг Парис хотын Луврын музейд бий.
Сонирхуулахад бүсгүйн ДНК-г олох ажлыг эрдэмтэд гурван жилийн өмнө эхлүүлжээ. Юун түрүүнд түүний нас барахаасаа өмнө амьдарч байсан гэлэнмаа нарын хийдийг шинжилж эхэлжээ. Тэд харьцуулах ДНК-ийн дээж авахын тулд Жокондагийн гэр бүлийнхний бунхныг хүртэл нээсэн байна. Мона Лизагийн инээмсэглэлийн учрыг олох гэсэн эрдэмтдийн энэхүү галзуу эрэл ямар нууцыг нээх бол?
URL: