Төв аймагт 900 га газар мөндөрт цохиулжээ

3107

Энэ сарын 15-ны өдрөөс Төв аймгийн тариалачид ургац хураалтын ажлаа эхэлжээ. Ирэх сарын 15-ны өдөр ургацаа хурааж дуусгахаар төлөвлөн ажиллаж буй тус аймгийн хувьд энэ жил ургацынхаа 55 хувийг л хурааж авах тооцоо гарсан байна. Учир нь энэ зуны байдлаар 900 га газарт тариалсан тариа мөндөрт цохиулжээ. Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын мэдээлснээр, тус аймгийн хэмжээнд 60 мянган тонн ургац хураах төлөвлөгөөтэй байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих