Обама, Путин нар уулзана


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долоо хоногийн даваа гарагт Нью-Йорк хотод уулзана гэж тус хоёр улсын албаны хүмүүс мэдэгдлээ. Обама, Путин нар бараг нэг жил нүүр тулж уулзаагүй байгаа юм.

Сирид ОХУ цэргийн тусламж үзүүлж байгаа болон өнгөрсөн онд Украины Крымыг ОХУ улсдаа нэгтгэсэнтэй холбоотойгоор АНУ болон ОХУ сөргөлдөөнтэй буй энэ үед уг уулзалт болох гэж байна. Хоёр улсын удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзана.

Г.Доржханд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

 


URL:

Нэр: Монгол Огноо: 25 September 2015

Путин шууд шанаадаад өгөх хэрэгтэй. МУУ ХОРЧИН

Сэтгэгдэл бичих