Нөхөн үржихүйн насны 25 хувь нь бэлгийн замын өвчинтэй
Дэлхий дээр өдөрт нэг сая хүн бэлгийн замын өвчин тусч 1.1 сая хүн үр хөндүүлж, 150 мянган эх эндэж байна. Нийт эмэгтэйчүүдийн 20 хувь нь жирэмслэхээс хамгаалах мэдээлэлгүйгээс эрүүл мэнд амь насаараа хохирдог байна. Харин Монголд 2014 оны байдлаар үр хөндөлт 13.8 хувиар өсчээ. Одоогоор нийт хүн амын нөхөн үржихүйн насны 25 хувь нь бэлгийн замын өвчинтэй. Үүний 66 хувийг 15-24 насны залуучууд эзэлдэг байна. Өнөөдөр жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхий өдөрт зориулж Нийслэлийн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “ Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төвд дээрх мэдээллийг өглөө. НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар “ Монгол Улсад жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг гурван хэлбэрээр олгож байна. Зорилтот бүлэгт үнэ төлбөргүй, дунд орлоготой иргэдэд хямд үнээр, хувийн хэвшлийн оруулж ирсэн өндөр үнэтэй гэсэн. Нийтдээ 44 сая ширхэг бэлгэвч, 1.4 сая эм хэрэгсэл тараасан” гэв. Хүсээгүй жирэмслэлтээс болж үр хөндөлт эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байгаа нь анхаарал татсан асуудал болоод байгааг тэд онцолж байна. Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хэрэглээ бага байгаа нь хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тиймээс жирэмслэлтээс хамгаалах дэлхийн өдрийг үр
дүнтэй өнгөрүүлэх талаар иргэд залуучуудад уриалж байлаа.
Эх сурвалж:www.zms.mn
URL: