Хүн ам, орон сууцны завсрын тооллого явагдана

орон сууц

Монгол Улсын “Хүн ам орон сууцны тооллогын тухай” хуулийн  7.1.1-д Хүн ам орон сууцны ээлжит тооллогыг 10 жилд тутамд улс орон даяар явуулах, 7.1.2-д ээлжит тооллого хооронд 5 жил тутамд завсрын тооллогыг явуулах талаар заасан.

Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хороо анх удаагаа “Хүн ам, орон сууцны завсрын тооллого”-ыг бүртгэлд суурилсан зохион байгуулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаад байна.

“Хүн ам, орон сууцны завсрын тооллого” нь Монгол Улсын хүн амын тоо, бүтэц, бүрэлдэхүүн, байршлыг бүрэн зөв тодорхойлох, гадаадад зорчиж буй иргэдийнхээ эрхийг хамгаалах, тус улсад урт болон богино хугацаагаар оршин суухаар ирж буй гадаадын иргэдийн бүртгэл, хүн ам, өрхийн болон бусад төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн хоорондын уялдааг сайжруулах, чанарыг дээшлүүлж, ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх улмаар эрх зүйн орчинг боловсронгуй болгоход орших бөгөөд хүн ам, орон сууцны 2020 оны тооллогыг явуулах суурь нөхцлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм


URL:

Сэтгэгдэл бичих