УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар ҮХЦ-д ханджээ
Иргэн М.Төрбатаас Улсын их хурлын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганы тов, хэлэлцэх асуудлыг
Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдыг дээрх захирамж гаргаснаараа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын … бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын их хуралд өргөн мэдүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын их хурал томилно”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын их хурлын өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульд … төрийн байгууллагын бусад шийдвэр, … бүрнээ нийцсэн байвал зохино” гэх Үндсэн хуулийн зарим зүйл заалт, Үндсэн хуулийн язгуур үзэл баримтлал, зарчмийг зөрчсөн гэж үзжээ.
Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан мэдээллийг хүлээн авсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт байдаг байна.
Ц.Анир
URL: