Си Зиньпин: Хятад, АНУ хоёр сөргөлдвөл гамшиг дагуулна
Хятадын удирдагч Си Зиньпин АНУ-д Төрийн айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр айлчлалаа Аме-рикийн баруун эргийн хотуудаас эхэлж, Сиэтл хотод олон нийттэй уулзсан байна.
Сиэтлд тэрбээр Америк-Хятадын харилцааны үн дэс ний хороо болон Америк-Хятадын бизнесийн зөвлөлийн гишүүдтэй уулзсан аж. Энэ үеэр Си Зиньпин талуудын хооронд сайн харилцаа тогтоохыг уриалж, хоёр орны хооронд зөрчилдөөн үүсвэл гамшигт үр дагаварт хүргэж болзошгүйг сануулсан юм.
Айлчлалынхаа эхний өдрийн албан ёсны мэдэгдэлд Хятадын Төрийн тэргүүн хамтын ажиллагаа, харилцан нэгнийхээ страте-гийн зорилтын тухай ойл-голц лыг нэмэгдүүлэх нь хоёр орны харилцаанд зонхилох байр суурь эзэлж буйг онцолсон аж. “Бид илүү сайн ойлголцож, нэгнээ сэжиглэх, хөндийрүүлэх байдлаа багасгаасай гэж хүсдэг” хэмээн тэрбээр гол төлөв бизнесмэнүүд оролцсон хүлээн авалтын үеэр мэдэгджээ.
“Зөрчилдөж, сөргөлдсөнөөр хоёр орны хувьд төдийгүй дэлхийн дахинд гамшиг тарина” хэмээн Хятадын Төрийн тэргүүн өгүүлсэн байна. Мөн тэрбээр Хятад улс экспортоо өсгөх зорилгоор валютынхаа ханшийг зо риу даар өөрчлөхгүй, аж үйлд вэрийн тагнуулын үйл ажиллагаа явуулахгүй гэд гийг хэлжээ.
Си Зиньпин бизнесийн хүрээнийхэнд хан дан Хятадад гадаадын үйлдвэрүүдийг хавчихгүй, зах зээлээ бусдад нээх ажлыг түргэтгэж, хүний эрх тэй хол боотой нөхцөл байдлыг сайжруулахын төлөө хүчин чар майлт гаргана гэдгээ мэдэгдсэн аж. Харин АНУ-ын Худалдааны сайд Пенни Приц кер Хятадтай тог тоосон эдийн засгийн харилцааны талаар өмнө нь тайлбарлажээ.
Тэрбээр Америкийн эрх баригчид болон бизнесийн бай гууллагууд Хятадад эрх зүй, нормативийн талаар ил тод биш, оюуны өмчийг хамгаалахад бэрхшээл тулгардаг, цахим болон техникийн бодлогын хувьд ялгаварлан гадуурхах бодлого гардаг тухай ярьсан байна. Си Зиньпин өнөөдөр Вашингтон хотноо хүрэлцэн очиж, Ерөнхийлөгч Б.Обама, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри болон Ерөнхийлөгчийн Үндэсний аюул гүй байдлын асуудал эрхэлсэн туслах Сюзан Райс нартай уулзана.
Мөн тэр бээр дэд Ерөнхийлөгч Ж.Бай ден болон Конгрессын удирдлагууудтай уулзахаар төлөвлөжээ. Хоёр их гүрний удирдагчид энэхүү уулзалтаар худалдаатай холбоотой асуудлууд, юанийн хан шийг гэнэт бууруулсны да раах дэлхийн зах зээлийн байдал, Солонгосын хойг дахь хурцадмал байдал, Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудыг өргөтгөж буй зэрэг маш өргөн хүрээтэй олон асуудлаар са-нал солилцоно хэмээн хүлээж буй юм.
Д.Болд
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: