“Алтан тахиа” шагналын эзэн Бадмаа

http://times.mn/uploads/django-summernote/2015-09-24/a6ea08d6-f87a-4b36-abcc-72634d453d40.jpg30 дахь удаагийн Дундад улсын кино урлагийн “Алтан тахиа” шагнал гардуулах ёслол 9 дүгээр сарын 19-ний үдэш Дундад улсын Гирин мужийн Гирин хотод болж өнгөрсөн юм. Энэхүү кино наадамд “Норжмаа” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Бадмаа шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорлоо.

“Алтан тахиа” кино урлагийн наадам нь  Дундад улсын кино урлагийн мэргэжлийн түвшний хамгийн дээд зэрэглэлийн шагнал юм.  Жүжигчин Бадмаа нь Өвөр Монголын Ордос хотын Үүшин хошууны уугуул, тэрээр “Цэцэнханруу”, “Шилийн гол, Вэньчуань”, “Алтан намрын бугын дуун” зэрэг кинонд дүр бүтээж, олны танил болсон юм.

“Норжмаа” киноны хувьд өнгөрсөн зууны 30-аад онд Хөлөнбуйрын тал нутагт Япон болон Зөвлөлт Монголын холбоот цэргийн хооронд болсон Номон хааны байлдааны үеийн хайрын түүхээс сэдэвлэн, үйл явдлаараа дэлхийн энх тайван байдлыг уриалахыг зорьж найруулсан болно.

Жүжигчин Бадмаа нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл гаргаснаас гадна, тухайн дүрээ тун чадварлаг бүтээсэн хэмээн кино найруулагчаар ажилласан түүний нөхөр Баян-Ерөөл болон уг киноны зургийн даргаар ажилласан Насан-Урт нар ам нэгтэй үнэлж байлаа. Тус киноны Япон болон Зөвлөлтийн хоёр цэргийн дүрийг Монгол Улсын иргэн бүтээсэн юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих