Х.Тэмүүжин: Чамайг хэн тоож дарамталдаг юм
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намынхаа ажлыг дэмжсэнгүй хэмээн БСШУ-ы дэд сайд, МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах асан Б.Тулга боож унагасан, улмаар тэр хоёр зодолдсон гэх мэдээлэл цахим хуудсаар тараад байна.
О.Баасанхүү гишүүн энэ талаар өөрөө жиргэсэн бөгөөд “25 жилийн нөхөрлөл хоёр өдрийнг дотор үгүй болж байгааг хараад гайхаж байна. Шалтгаан нь зөвхөн эрх мэдэл, мөнгөнөөс болоод шүү. Нам чухал гэхдээ ард түмэн түүнээс чухал.
Өнөөдөр төрөөс бие хамгаалагч гаргуулж авахад хүрэв. Би Тэмүүжинг өргөн барихад дарамт байсан. Гэхдээ үүн шиг байгаагүй. Хоёр нүүр гаргадаг хүмүүсийг харахаар ой гутах юм.
Тэд өөрт нь эрх чөлөө өгсөн хүнийг мөнгө барьж долдойдож явдаг хүмүүсээс салгаж харж чадахгүй байгаа нь өрөвдөлтэй санагддаг” хэмээн жиргэсэн юм.
Харин үүнд нь дургүйцсэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Чамайг хэн тоож дарамталдаг юм. Захиалга өгснөөрөө Женко л айлгаа биз” хэмээн бухимдсан байсан юм. О.Баасанхүү гишүүн одоогоор хамгаалалт аваад байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн хоригийг дэмжвэл чамайг ална шүү хэмээн сүрдүүлсэн гэх яриа ч гараад байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: