Түүхээс асууж болдог хариулж болдоггүй
Чингис хаан тэргүүт их хаад Их Монголын түүхийг аугаа их хүчирхэг болгосон төдийгүй өнөөг хүртэл маргалдуулж, магад ч үгүй хоёр тийш талцуулсан үйл явдал алс тэртээ 1260 оноос буюу Мөнх хаан тэнгэрт хальснаас хойхно хөвгүүд ургийнхан “халуун чихийг атгаж амжаагүй” байхаас өөр хоорондоо эрх булаацалдаж эхэлсэн юм.
Дэлхийг өвдөглөн чичрүүлсэн Их Монгол үндэстэний аугаа их бахархал, агуу их эмгэнэл ердөө “Тулуйнхан” хэмээх нэгэн амь гэр бүлийн, нэгэн голомтын тотго дотор үүрч дүүрч, үнсэж хайрлаж, тоглож шоглож, амтат идээ, айраг цэгээгээ хуваан ууж, адил гуниж, гутаж, айхдаа, зовохдоо зовж, жаргахдаа жаргаж цугтаа өссөн ах дүү хоёр түүхнээ цуст мөр татуулан үлдээх юм гэж хэн санахав. Дээд хөх тэнгэрт нүд байдаг бол дальдрах нь лавтай.
Нэгэн арьсан өлгийд л ийм агуу бахархал, аугаа эмгэнэл оршиж байжээ. Тэр өлгийд ийм ирээдүйн агуу хоёрын хоёр хаан тийчилж байжээ. Тэд арьсан өлгийгөө зад тийрч босохдоо, Их Монгол улсынхаа голомтын хос баганыг ганхуулан босчээ. Эзлэгдсэн хараат орнууд яасан их бахдаж баярлалдаа бол? “Арслан барсын тулааныг алсын уулнаас харахад бахтай” гэдэг.
Ах дүүс ёстой л арслан барс шиг хоорондоо алалцаж байхыг бахтайяа харцгаажээ. Нэгэн мах цус, төрөл саданд төрсөн ах дүү хоёр өөд өөдөөсөө газар хөдлөм шороон түмэн цэрэг хөдөлгөж, их эзэн хаан Чингисийн төрийн алтан тамганы төлөө цусаа урсгах юм гэж хэний ч санаанд ороогүй бизээ. Ядаж Тулуйн ахмад хүү Мөнх хаан тэнгэрийн хутагтыг эзлэхдээ “Их хааны тамгыг түүнд залгамжиллуулаа” гэж зарласангүй.
Амьсгал хураан хураатлаа Их хаан байсаар дуусах ад зэтгэрийн гэмээр бууж өгөшгүй сэтгэц мөчөөрхөл өөрийн болон бусдын түүхэнд буй. Төрийн эрх мэдэлд цус үнэрлэсэн ирвэс мэт шунхайрна, түүний төлөө амиа тавина, бас юуг ч золиослохоосоо буцдаггүй гэдэг ийм аюулт өвчин хүн төрөлхтний түүх нийгмийн мөнхийн үзэгдэл юмсанжээ. Гагц энэ өвчнийг анагаах аргагүй брлолтой.
Урьд өмнөхийн бүхий л түүхэнд “Цусгүй, нүгэлгүй хааны сэнтий” гэж байсан юмуу? гэж өөрөөсөө асууж үзлээ. Өнөөдрийн дээд зэргийн соёлжсон, хүмүүнжсэн, ардчилагдсан, боолчлолоос чөлөөлөгдсөн эрх чөлөөт хөгжлийн туйлд хүрсэн үед ч “ҮГҮЙ ЭЭ” гэж би хэлж чадахгүй эргэлзсээр, тээнэгэлзсээр байна. Чингисийн отгон хүү Тулуй өөрөө Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэх дөрвөн хөвгүүнтэй.
Гурав дахь хүү Хүлэгү Арабын ертөнцийг эзэгнэн хаанчилж байсан болохоор ах дүү хоёрынхоо тэмцэлд шууд ороогүй боловч, Аригбөхөө дэмжиж бас хооронд нь эвлэрүүлэх гэж алс холоос элч залж зуучилж байв. Ийнхүү бараг зулай зулайгаа гишгэж төрсөн Хубилай, Аригбөх хоёрын Их Монголын хаан ширээний төлөөх тэмцлийн түүх энэ ертөнцийн ховор содон түүхийн нэг мөн. Чингисийн алтан ураг заадлаараа зад үсэрлээ.
Их, бага түүхийн дотор ийм эмгэнэл элбэг биш ч бас цөөн бишээ. Гэвч уужим сэтгэлт монгол хүний сэтгэлд баггамгүй үйл явдал болсныг одоо ч тааварлахад бэрх. Хубилай хятадад олон жил суурьшсан, тэгээд ч яв явсаар Өвөр монголын Долнуурт Шанду хэмээх шинэ хот байгуулсан нь сэжиг төрүүлж зөрчил эхэлжээ. Энэ бол алсдаа нийслэлийг салан тусгаарлах гэсэн анхны үүсвэр санаа, тэр санааг танадан ойлгосон Аригбөх ч томоос том гэлтэй.
Түүх бол түүхчдэд хамаатай гэх нь үгүй болж, жаахан ном уншиж гэгээрсэн нь бүгдээрээ шахуу түүхч болцгоожээ. Ийм нэг хэсэг болох “иргэн түүхчидтэй” маргалдсанаа санаж байна. Хубилай буруутай юу? Аригбөх буруутай юу? гэх маргаан 2013 оны зуны цагаар умарт Америкийн Атлантын далай эрэг дээрх казиногийн гүрэн гэгдэх Атлантик хотод монголчууд бид элдвийг цуурч ярихдаа бидний хооронд арай л гал маналзаагүй.
Би Хубилайг хамгаалах санаатай ч, тэд “бөөрөлхөн” урвагчаар нь дуудан, хууль бус хаан гээд Аригбөхийг зүрхээрээ хамгаалан дэмжиж, миний санааг “хярваслаж” байв. Гадаадад байгаа монголчууд түүхээ амтархан уншдаг, Их Монголынхоо түүхээрээ бахархдаг, үе үе америкчуудад шалгагдан асуулгад өртөж, ороогдогдохдоо оюуны зэгсэн “хөрс” суугаад авчээ. Довон дээрээ байгаа бид энэ талаар уншаагүй, мэдээгүй, мэдрээгүй царайлан, нэг их шуугиж ярьдаггүй. Зохиолчид янз янзаар харж, янз янзаар бичиж байна.
“Арай ч дээ” гэмээр түүхий, сургаар буудсан зүйлс багагүй тааралдана. Урансайхны сэтгэлгээ чөлөөт боловч түүхэн сэтгэлгээ баримтад баригдана. Баримтыг урансайханжуулсан ч гэлээ үнэний дөлд ойр байлгах ёстойсон. Түүх урансайхны харьцаа гэдэг маш эмзэг зүйл бий. Үүний цаад нарийн учгийг тайлахгүйгээр шууд тууж, роман бичээд эхэлнэ гэдэг сэлж үзээгүй байж их далай руу үсрэхтэй эгээ ижил. Америкийн монголчуудын дунд “бичиг номын нийтлэлч” ховор зэвэр мөртлөө хэн хүнгүй “аман нийтлэлч” болцгоожээ.
Зэгсэн эргэцүүлдэг, сэхээтэнлиг, хэрсүү, эх оронч, үндсэрхэг үзэлтэн цөөнгүй байдаг юм билээ. Бас Жак Уэтерфорд гэгч нөхөр их хаадын үеийн түүхийг сөхөж, тэндэхийн зарим монголчуудтай дотносож, нөлөөтэй болсон юмуу даа. Их ч зүйлийг шинээр олж харсан байх, их ч санаанд оршгүй фантааз зохиосон нь бүтээлээс нь харагддаг. Их Монгол бүхий л их түүхэндээ ерөөсөө гуравхан агуу их хаантай байсан, байсаар ч байх болно гэдэгт миний бие бүрэн итгэдэг. Тэр гурав хэн бэ? гэвэл их хаан Чингис, Өгөдэй, Хубилайгаас өөр хэн ч биш.
Мэдэх мэдэхгүй тээр холын бүдэг бадаг, бас тэгээд язгуурын дээд нь аль үндэс угсаа нь мэдэгдэхгүй шахам Модун Шаньюг гэх үү? Үгүй. Энэ гурван их хаадтай хүүд, ач, зээ нар болоод тэднээс ялгарах Гүег, Мөнхийн хэн нь ч бараадахгүйгээр үл барам тохойноос илүү тохой дутна. Энэ гурван их хааныхаа сүр хүчээр, билэг оюунаар, агуу их удирдан жолоодохуйн хосгүй чадпаар өнөөгийн Монгол Улсын түүх дэлхийн түүхийн хуудсан дээр мөхөж, арилахын аргагүи мөнхиин арслант алтан тамгаа сийлжээ. Энэ гурван их хаан хүмүүний ертөнцийн бөөрөн дээр “ИХ МОНГОЛ” гэсэн нэр алдрыг сэлмээрээ ч, гэгээн саруул ухаанаараа, ч гоц мэргэн шийдэлээрээ ч жолоодохуйн урлагийг үлдээснийг ямар ч овойргон түүхч баллаж сохолж чадахгүй.
Үгийг балт сүхээр цавчиж үгүй болгодоггүй. Баллахыг оролдох бүр уламтодорно. Тийморолдлого түүхийн хог новш, түмэн үеийн шившиг. Харах нүдний булай, чихний хилэнц болно.Хаан бие, хаан ухаан, хаан тэнгэр, хаан заяа, хаан сэтгэл, хаан нударга, хаан буян хишиг гэж бий. Хаан ямар бол улс тийм байна. Тиймээс хаан хүн хданаараа төрдөг гэдэгт эргэлзээд юун. Цээж дүүрэн өс хорсолт хүнээс ухаан бага гардаг.
Хар багаасаа сэлэм, жад гэхээсээ илүүтэй, оюунлаг гэгээрэлд шимтсэн, цэцэн билэгт ухаантай, алс холыг хязгааргүй орон зайд хардаг Хубилайн дэргэд Аригбөх юугаараа ялгардаг вэ? юугаараа илүү вэ? гэхлээр тэр бол хавиргаа хугартал дэлдсэн цөс зүрхтэй жинхэнэ монгол эр хүн, монголын чин зоригт баатар л харагдаад байдаг. Бүх биений судсаар нь өршөөшгүй, няцашгүй, ятгаж эргүүлэхийн аргагүй үндсэн монгол цус оргилж буцалж байдаг. Хубилайд харин энэ чанар дутна. Үг авамхай, ятгалгад өртөмхий, эргэцүүлэмхий.
Тиймээс нангиадууд, түүний зөвлөхүүд уран арга хэрэглэн Кунзийн сургаал номлолд оруулсан, 1252 онд “Кунзийн ‘сургаалтны их багш цол” олгосон байх юм. Гэхдээ Хубилай их гүрнийг, тэдний мэргэдийг татахын тулд наанаа Кунзийн сурталтны дүр эсгэвч цаана буддын сургаалд үнэнч байсан. Тэгвэл Аригбөх эсрэгээрээ. Хятад соёл, хятад үзэл санаа, хятад номлол, хятад хүнийг нүдэнд орсон тоос, шүдэнд орсон мах адил үзэн ядна.
Их далайн хагалбар шиг Монголын их цэрэг хоёр хуваагдсан үед Аригбөхийг дан хятад цэргийг илгээж даруулсанаараа их эмгэнэлтэй. Хэрэг дээрээ тал хээрийн соёл, тариачны соёл хоёр л зодолджээ. Гэхдээ Хубилай хятад зөвлөхүүд, номчдын үгийг авдаг байсан ч гэлээ, хятад иргэн хүнд итгэдэггүй байж. Тэд итгэл алдаж байснаараа өөрсдийгөө харуулдаг байв. Их Юан улсад үй түмэн ястан үндэстэн холхин амьдардаг байсан төдийгүй тэднийг дөрвөн зэрэгт хуваан харилцдаг, эрх мэдэл олгодог, шагнадаг, урамшуулдаг, алба ажил олгодог, ивээн итгэдэг, дээдэлдэг байв.
Үүнд монгол хүн онцгой байр эзэлнэ. Нэгд: Монгол угсааатан. Тэр тусмаа боржигон овогтон хамгийн эхэнд жагсана. Хоёрт: Перс, Тангуд, Солонгос, орос. Гуравт: Умарт хятадын хүн буюу зүрчид, хятанууд, Дөрөвт: Өмнөд хятадын хүн буюу Өмнөд Сүн улсын хүмүүсийг зэрэглэн ханддаг байжээ.Аригбөх бол их Монголын газар нутагтэр ч байтугай нийслэл Хархорумд л хааны орд, сэнтий байх учиртай гэсэн нугаршгүй хатуу бодол санаатай, түүнээсээ өчүүхэн ч ухраагүй хүн.
Алтан ургийнханы асар их дэмжлэг авч, Их , хурилдайгаас зөвшөөрөгдөж байсныг бодоход хүчирхэг бие манлайлагч байсан байж таарна. Гэвч аливаа юмыг дээд хөх тэнгэр, доод ногоон газартай нь багтаан харах, шүүх ухаан Аригбөхөд дутна. Тийм төрийн нарийн сийлмэл ухаан нь нэгэцгийн, нэг цусны, нэгэн бүлээн хэвлийн дотроо Хубилайд илүү заяажээ.
Юманд сав гэж бий. Хубилайд дэлхийн хэмжээний сав байжээ. Хүчирхэг нангиадыг эзэлчихээд, эргээд Хар-Хорумдаа ирж, нийслэлдээ шигдээд байвал хэдэн сая хар хятад тариачид монгол газрын херс шороон дээгүүр шуудайгаа чирээд, сийрсэн шаахайгаараа гишгэлээд ороод ирнэ. Нийслэл төв рүүгээ татагддаг нь хаа газрын ёс жам. Ингээд цасан бүрхүүл гэдэгшиг “хятад хүн бүрхүүл” Монголыг минь нөмөрнө.
Хятадуудыг хятад газарт нь захирч эзэгнэнэ гэдэг бол алсын ухаан бодол юм байна. Тэгээд ч хар бага залуугаасаа нангиадын Хэбэй мужийг захирсан арга ухаан, алсын бодол гэж бий. Тэрбээр дүлий дүлүүр дотогшоогоо биш, ил задгай сэтгэлгээтэй, их сэргэлэн цовоо хүн байсан гэдэг. Ямар сайндаа маш хэцүү төвөгтэй үед ах Мөнхийг Их Монголын хаан ширээнд залахад Өгөдэй хааны угсааныханы эсрэг үхэл алуурын дундуур цөм үүрэг гүйцэтгэсэн байхав дээ. Хубилайн зүрхэнд бүх хятадын хүн амын бараг 90-ээд хувь нь оршдог, асар их баян чинээлэг, торго дурдан худалдаа наймаа хөгжсён өмнөд Сүн улсыг эзлэн авах бодлого гагцхүү Хубилайнх биш, Чингис хаанаас эхлээд өөртөө тавьсан тангарагтай байсан байна.
Цэрэг стратегийн хувьд хамгийн ойр зайд, аль болохоор бөөрөнд нь ойртож очих, тэндээ цэргийн баазаа байгуулах нь өнөөгийн түүхнээс хялбархан харж болно.
Хубилайн байгуулсан бүх гавъяаг энд дурдахгүй. Ер нь Монголын хаад гадагшаа урсах “эх оронч” бус гол мөрөн мэт харь хүний газарт амьд хүн хийхийн аргагүйг босгож сүндэрлүүлж байсан ч, өөрийн газар шоро, голомтдоо ганц сэтэрхий хэрэм ч үлдээгээгүй нь харамсмаар. Энэтхэгийн Таж Махал шиг ертөнцийн долоон гайхамшгийг Орхон мөрний хөвөөнд Хар-Хорум нийслэлийнхээ хүрээнд байгуулчихсан бол өнөөгийнхэн бид “Өндөгөө хагалах уу? Идэх үү? Болих уу?” гэх шиг юун Оюу толгой, Тавантолгойгоо яах вэ? гэж арваад жил тархиа эргэтэл хэрэлдэж, маргалдахсан билээ.
Аялагч, жуулчдын ногооноор түрийвчээ дүүргээд л суучихна., төр засгийн толгой өвдөхгүй. Хубилай хаан 80 наслахдаа 35 жилийн турш Их Юан гүрнийг гар, хөмсөг зангидан, билэгухаан зангидан захирахдаа Монголынхаа хилийн дотор талд олигтой юм хийгээгүй ээ. Харин их Бээжин хотыг шинээр байгуулж, их хятадын нутаг дэвсгэрийг өргөтгөж, хооронд нь нэгтгэж, хатуу захиргааг буй болгосон юм. Үүгээрээ бол өнөөгийн Хятад ч манайханд өртэй. Хятад ч гэж дээ, үнэндээ хятад орныг бүхэлд нь их их Монголын нэгэн муж улс болгосон юм.
Хубилайн дараачийн хаан түүний бүхнийг, орд харш, ном бичбиг эдөлгийг устгасан ч гэлээ Их Хубилай гэдэг Тнэр алдрыг усгтаж чадаагүй. Энд яахын аргагүй зөрчил бий. Гэхдээ Агуу их Монголыг нэр төрийн тэнгэр тулам цамхагийг дэлхийд байгуулж өгсөнөөрөө мөнхийн гавьяатай. Энэ цамхагийг хэзээ ч эвдэж нурааж чадахгүй. Бээжин дэх их хааны ордны үүдэнд гадаадын хэдэн сая сая жуулчид, аялагчид шоргоолж шиг бужигналдаж байдаг юм билээ. Гэтэл үүднээсээ авахуулаад “Монгол, Хубилай, Юан” гэсэн газрын зураг, манайхтай хамаатай үгс нүд эрээлжлүүлдэг.
Энэ бол бахархал, Хубилай хятадын хаан биш, Их монголын хаан. Ар талд эртний Хар-Хорин нийслэлийг Бээжин рүү шилжүүлж, тэр газар зүрхний “цус хангамж” тасарсан мэт хорчийж, зэвхийрч хоцорсон ч гэлээ тэр монголоо мартаагүй. Хатаж хуурайшсан үхэл мөхөл мэт гандсан газар руу горхи урсаж ирэх шиг Монголынхоо гүн ар тал руу алт мөнгө, алив бүхний дээжийг илгээж байсан юм билээ. Хэнийг, юуг, ямрыг байлдан эзэлснээрээ, эзэгнэсээрээ аугаа их болохоос биш, өөрийн ургуулсан довон дээрээ оцойгоод суугаад даян дэлхий сонсох чихгүй, харах нүдгүй, мэдрэх сэтгэлгүй ээ.
Эцэст нь, нэгэн сонин тохиолдлыг өгүүлье. Их түүхч Гүнжийн Сүхбаатар абугайтай гэрт нь яг 20 жилийн өдийд уулзаж билээ. Гэр нь Төрийн ордны баруун талд Хувьсгалын гэх музөйн өмнө байсан. Энэ хүн бол эртний Нирунаас аваад Хүннү гүрний түүхийг маш нарийн судалсан хятад хэлбичгийг газар дээр нь сурсан далай мэт эрдэмтэй эрхэм байсныг ихэнх хүмүүс мэднэ. Уучлаарай, ер.нь “Хятад хэл мэдэхгүй бол өөрийгөө түүхч гэж бүү ярь” гэсэн үг байдаг юм билээ.
Давжаахан биетэй, шазруун хурц зантай, шулуун шударга, номын гэгээ татуулсан энэ том түүхч бас нэг их түүхч Л.Жамсран гуайтай хамтран “БНМАУ-ын түүхийн дээж бичиг” сурах бичгийг бичээд буруутан шатаалгаж байв. Социализмын үед Чингис хаан болоод Хятадын талаарх гэгээтэй үг бүхэн хууль цааз мэт хориотой байв. Намайгдунд сургуулийн захирал байхад “Тусгай комисс томилж, тэр номыг шатаан устгаад актыг ирүүл” гэсэн бичиг Боловсролын хэлстийн даргаас ирж байж билээ. Мөн ч сонин хачин цаг үе байжээ. Түүнээсхоёр номыг сэмхэн авч хоцорсон нь одоо ч миний гэрийн номын санд бий.
Сүхбаатар гуай улсын төв номын санд ч байхгүй ховор гайхамшигтай номын сантайсан. Мань эр англи, орос, хятад, герман, франц номыг захаас нь аван төрөлх хэлээр нь “энд ингэж байна” гээд шууд орчуулан уншина. Ийм олон гадаад хэлтэй түүхчийг би үнэндээ мэдэхгүй, шинжлэх ухааны болоод ном судрыг уншиж ойлгох хэлтэй хүмүүс байлгүй яахав. Бид хоёрын яриа явсаар Хубилай хаанд шилжив. “Чи юу гэж боддог вэ?” гээд гэнэт надаас сонжих мэт тулгуухан асуув. Юу ч мэдэхгүй хэрнээ би магтаж гарлаа. “Зогс” гэж байна.
Тэгээд өөрөө ярьж гарлаа Урсгаж байнаа ‘Түүхээ мэдэхгүй байж элдийг бурагсад бий. “Хубилай хааны их нээлт” гээд саяхан нэг сонин дээр баахан авч өгсөн байна лээ. Хубилай цаасан мөнгө анх гаргасан гэнээ. Үгүй шүү, Хубилайгаас хэдэн зуун жилийн өмнө Тан, Сүн улсын үед гаргасан. Энэ тухай бичсэн юм Улсын төв номын санд бий. Хубилай Монголын төрт ёсны уламжпалыг эвдээд хаан ширээг булааж хөгжлийн чиглэл, векторыг өөрчлөөд монгол орныг тун ч арчаагүй болгосон. 1256 онд Өгөдэй Монгол улсын их хаан байсан. Хубилайн авга ах нь болох хүн. Хубилай өөрийн төрсөн эхийн хамт их хаан дээр ороод “Бид хоёрт эзэмших газар өгөөч” гэж гуйсан. Эхэд нь одоогийн Хятадын Хэбэй мужийн Чжэньдинд, өөрт нь Синчжоу гэдэг газрыг өгч, бүүр хар багаасаа хятадуудын дунд амьдарсан.
Монгол Хархүрэм нийслэлийг орхиж, Бээжинд шинэ нийслэлийг байгуулж, Их Монгол Улсын нэрийг “Юан улс” гэж хятад нэр өгсөн. Хуй-Юнь (1202-1257) гэдэг лам Хубилайд Хятадын сургаалийг заадаг байсан.Доу Мо, ЧжаоДи гэдэгхоёртом өвгөн хятад зөвлөхийг дэргэдээ үргэлж ажиллуулдаг байсан. Хубилайн хүүд Чжэнь-Зинь “Шижир алт” гэдэг хятад нэрийг багш нь өгсөн. Харж байгаа биз, нөхөр минь. Тэр чигээрээ хятад боловсрол, хүмүүжил, сэтгэлтэй байх нь мэдээж шүү дээ. Чингисийн алтан ургийн хүмүүжилгүй хятадын эрхшээлд бүрэн орсон хүн гэдэг чинь тодорхой байна уу? Харин 1368 онд ядуу тариачин гаралтай Чжу-Юань-Чжан гэдэг хүний удирдсан бослого гараад монголчуудыг довтолж Хятадаас хөөсөн.
Би хувьдаа тэр хятад тариачинд баярлаж явдаг. Хятадад манайх тэрийтэл хэвтээд, жаргаад, цэнгээд байсан бол өнөөдөр Монгол газар байхгүй. Манж шиг уусан алга болох байсан” гээд их түүхч маань хятад ном эх сурвалжийг барьж байгаад ёстой “Судраар зодуулж, суутнаар алгадуулаад” гэрээс нь гарч билээ. Ийм л юм. Гэвч юмыг олон талаас харвал, олон янз л харагдана. Ганц талаас нь харвал ганц л харагдана. Өндөр уулын аль талаас нь авирч гараад, юу юу харахыг эрхэм Таны оюун ухаан, гэгээн мэлмий мэднэ бизээ.
“Дэлхий нарыг тойрон эргэдэг л юм даа” гэсээр Галилей шийтгүүлж насан туршдаа гэрийн хорионд орсон гэдэг байхаа. Түүн шиг “Хубилай Их Монголын билэг тэмдэг, дэрвэх туг. Дэлхийн энтэй хаан, Их Монголын Их гуравын нэг байсан л юм даа” гэж би одоо ч бодсоор л байнаа. Түүний намтар ороогүй дэлхийн ямар ч том, алдартай нэвтэрхий толь үгүй шүү, харин…
Сүхбаатар түүхчийн хэлсэн тариачин Чжу- Юань- Чжанд цохиулан Бээжин буюу Дайдуугаас хөөгдсөн Юан улсын сүүлчийн хаан “Тогоон Төмөр хааны гэмшил” шүлэг хадан дээр сийлэгдсэн үг үсэг мэт, баталгаат гэрэгэ мэт үлджээ. Энэ шүлгийгзадлан мөр мөрөөр нь ухваас тэр цагийн түүхэн үйл явдлын сайн саар бүх зүйл оршиж байгаа учраас “Түүхийн гашуудал, нулимс, эмгэнэл” болсон шүлгийгбүрэн эхээр нь толилуулья. Залуус нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэх бизээ.
Элдэв зүйлийн эрдэнээр бүтсэн Эрхт их Дайдуу хот минь.
Эртний хаадын зуслан Шандын шар тал минь
Эрхлэн жаргах сэрүүн сайхаан Шандуу хэнбун балгасун минь
Эрдэнийн зүйлэрэ чимэглэсэн Найман талт цагаан суварга минь
Эрт босож өндөр дээр гарахад
Эрхэм сайхан үнэр анхилсан
Өмнө хойноос харж үзэхэд
Өнгө үзэсгэлэн төгөлдөр бөгөөд
Өвөл зун хэдийд ч уйтгаргүй
Өргөн дэлгэр Дайдуу минь
Урьдын хаадын байгуулсан
Улс нийтийн шүтээн Дайдуу минь
Учирч нийлсэн ноён зайсангууд минь
Ухаж мэдсэн Илахуу чинсан минь
Дөчин түмэн Монголын нэр төр минь болсон
Дөрвөн их хаалгат Дайдуу минь
Хувилгаан цэцэн хааны байгуулсан
Хутаг оршсон дээд орныг
Хууртаж алдав, Юүхэ ноёнд
Гутамшигт муу нэр над ирэв.
(“Монголын уран зохиолын унших бичиг” 1961 он)
ХАР-ХОРУМЫГ НҮҮЛГЭСЭН НЬ ЗӨВҮҮ?
БЭЭЖИНГЭЭС ХӨӨГДСӨН НЬ ЗӨВ ҮҮ?
Их түүх асууж байна.
Хубилайн зөв үү?
Аригбөхийн зөв үү?
Их Монголын Их түүх асууж байна.
Тэр нь зөвөө гэх нь юу л бол???
ТҮҮХЭЭС АСУУЖ БОЛДОГ, ХАРИУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ. Түүхийг ганц нүдээр харж болдоггүй учраас тэр.
Доктор, профессор До.Цэнджав
URL: