Дарь-Эхийн замыг маргааш нээнэ

22-ын товчооны дагуух 10.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Таван шарын төмөр замын гарамтай уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх нэг км замын хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Тэгвэл  энэ замыг энэ сарын 24-нд нээхээр байсан ч зам дагуу байрлалтай арав гаруй байгууллагын хүсэлтээр орц, гарц гаргах нэмэлт ажлаас шалтгаалан хугацааг сунгасан байна. Түүнчлэн Ажилчны гудамж болон Дарь-Эхийн замын хөдөлгөөнийг ирэх сарын 1-нд нээх гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих