”Хубилай хааны их хүрээний дуулал” эгшиглэлээ
Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг энэ сарын 15-аас эхлэн тэмдэглэсэн. Харин өнөөдөр уг арга хэмжээний хаалт Чингисийн талбайд болж байна. Хаалтын тоглолтод 300 орчим хөгжимчний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжим оролцож Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын “Хубилай хааны их хүрээний дуулал” зэрэг шинэ уран бүтээлийг олны хүртээл болголоо.
Түүхэнд тэмдэглэснээр Юань улсын үед 50 гаруй нэр төрлийн хөгжмийн зэмсэгтэй байсан. Үүнээс 30 гаран өнөө цагт өвлөгдөж ирсэн байдаг. 700 гаруй жилийн дараа анх удаа Төрийн их найрлыг эгшиглүүлэн ая дууны дээжээс ард түмэндээ өргөн барьж байна хэмээн тоглолтын ерөнхий найруулагч ҮДБЭЧ–ын дэд захирал Н.Болд хэллээ.
URL: