Цогт, Маралмаа нарын шүүх хурал маргааш болно

Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруудан шалгагдаж байгаа Цогт, Маралмаа нарын шүүх хурал шүүх хурал маргааш буюу энэ сарын 24нд болно. Тэдний шүүх хурал энэ сарын 17-нд болох ёстой байсан ч Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар хойшлогдсон байсан.Өнгөрсөн тавдугаар сард Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг  шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн шүүхэд болсон ч уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Нэмэлт мөрдөн байцаалтаар Т.Цогтыг бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 гэсэн зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.   Харин шүүгчдэгч Г.Маралмаа нь одоогоор есөн сартай жирэмсэн бөгөөд хэзээ мөдгүй амаржихаар байгаа юм.  Түүнийг Өршөөлийн хуульд хамрагдана гэсэн мэдээлэл байгаа ч үүнийг хуульчид няцааж байна.

Н.Буянжаргал

 


URL:

Сэтгэгдэл бичих