Орос Япон G20-Дээд хэмжээний уулзалтын үеэр яриа хэлэлцээ хийж магадгүй

Тухайн орон нутгийн цагаар 21-нд ОХУ-ын ГХ-ын сайд Сергей Лавров Орост айлчилж буй Японы Гадаад харилцааны сайд Фүмио Кишидатай уулзалт хийсний дараа хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: ОХУ болон Япон энэ онд G20-Дээд хэмжээний уулзалт болон Ази Номхон далайн чуулга уулзалтад хамгийн өндөр төвшний улс төрийн яриа хэлэлцээ хийж магадгүй гэлээ.

Тэрээр: Орос, Япон хоёр тал үргэлжлэн улс төрийн хэлэлцээр хийх хүсэлтэй байгаа, ялангуяа дээд хэмжээний яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. “Энэ онд болох G20-Дээд хэмжээний уулзалт болон Ази Номхон далайн чуулга уулзалт нь яриа хэлэлцээ хийх тохиол болж болзошгүй”. Оросын ерөнхийлөгч В.Путин Японы ерөнхий сайд Шинзо Абегийн урилгыг хүлээж Японд айлчлах гэж байгаа бөгөөд “Айлчлах өдөр хоногийг Японыг тал товлох болно” гэлээ.

Фүмио Кишида: “Оростой хийсэн уулзалт нь Япон Оросын харилцааг эрчимжүүлэн, өмнө нь тасалдаад байсан энх тайвны гэрээнд гарын үсэг зурах хэлэлцээрийг дахин сэргэснийг харуулж байна” гэлээ.

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих