Техникийн захуудыг энэ сардаа багтаж нүүхийг шаардлаа
Нийслэлд зориулалтын бус газарт автомашин худалдаалж байгаа 22 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нүүлгэн шилжүүлэх хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. Тус албан шаардлагад аравдугаар сарын 1-ний дотор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны урд байрлах Авто худалдааны цогцолборт нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж дуусгасан байхыг үүрэг болгожээ.
Хотын төвд олон газар тархан байралсан захуудаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь авто замын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болдог. Тиймээс эдгээр авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг захуудыг нэгтгэж “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар болсон бөгөөд энэ сард багтаан ашиглалтад оруулахаар болсон.
URL: