Орхон голоос умбуур гэдэг бодис илэрчээ

2baa342965746398bigӨвөрхангай аймгийн Ардчилсан нам ИТХ-ын төлөөлөл  сүүлийн үед он ихээр бохирдоод байгаа Орхон голоос дээж авч Байгаль орчин, ногоон хөгжлийн яам,  Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат нарт гардуулан өгсөн байна.

Ингэснээр Орхон голд үүсээд байгаа нөхцөл байдлыг төрийн сонорт хүргэж байгаа юм гэж Өвөрхангай аймгийн Ардчилсан намынхан онцоллоо. Намын даргын яриагаар Орхон голоос умбуур  гэдэг бодис илэрсэн байна.

Энэхүү бодис ундны усанд байх ёсгүй байхад 71 хувьтай гарч байгаа нь өвөрхангайчуудын сэтгэлийг зовоож, түгшүүрийн харанга дэлдэж эхэлсэн байна. Дашрамд өгүүлэхэд, Орхон голоос Бат-Өлзий, Хужирт,Хархорин сумын 30 гаруй мянган хүн ундаалдаг ажээ.

Ч.Чук
Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих